logo
Иран улс түүхий нефтийн экспортоор дэлхийд хоёрдугаарт ордог

Иран улс түүхий нефтийн экспортоор дэлхийд хоёрдугаарт ордог

2012/01/14
Газрын тос олборлогч ОПЕК-ийн орнуудын гаргасан судалгаагаар Иран улс дэлхийд Саудын Арабын дараа орох хоёрдогч том түүхий нефть олборлогч орон юм. Ираны газрын тосын экспортын 60 хувь, дэлхийн далайгаар хийгдэж байгаа нийт газрын тосны 1/3 хувь нь Ормузын хоолойгоор дайрч өнгөрдөг юм. Иран улс өдөрт 3.5 сая баррель газрын тос экспортлодог. Хэрэв хоригийн дагуу Хятад, Япон зэрэг орнууд Иранзаас газрын тос авахаа зогсоовол Саудын Араб тэр 3.5 сая барелийг олборлох үүрэг хүлээнэ. Гэхдээ Иран болон Саудын Арабын түүхий нефтийн чанар өөр, олборлож боловсруулах процесс нь өөр учир хүссэн хүсээгүй дэлхий нийт газрын тосны хомсдолд орно гэж шинжээчид үзэж байна. АНУ бусад улсуудад хандан Ираны газрын тосноос хамаарах хамаарлаа бууруулахыг уриалаад байгаа. Гэсэн ч хүссэн хүсээгүй дэлхий дахин Ираны газрын тосны экспортоос хамааралтай хэвээр байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ливий улс иргэний дайнаас  болж газрын тосны олборлолт нь доголдоод байгаа. Египет улс мөн дотоод улс төрийн байдлаасаа болж хүчин чадлынхаа хэрээр газрын тосны олборлож чадахгүй байгаа нь дэлхий дахин Иранаас хамааралтай хэвээр байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш