logo
Лазерын аргаар нүдний өнгийг өөрчилнө

Лазерын аргаар нүдний өнгийг өөрчилнө

2012/01/16
Америкийн эмч нар лазерын аргаар нүдний өнгийг өөрчлөх туршилт хийж байна. Доктор Грег Хомер лазерын гэрлээр 20 сек орчим шарахад хүрэн нүд цэнхэр болно гэж баталжээ. Гэвч нүдний мэргэжилтнүүд хэтэрхий хурц гэрэл хүүхэн хараанд тусгах нь нүдний харааг муутгана гэж шүүмжилж байгаа ажээ. Нүдний өнгийг өөрчлөх мэс заслын туршилтын хугацаа дор хаяж 18 сар үргэлжлэх гэнэ.
Уг мэс засалд компьютерын скайны системийг ашиглаж, нүдний хараанд өөрчлөлт орж байгаа эсэхийг хянадаг байна. Нүдний өнгө цайрвал гөлрөнги болох эсвэл солир болох аюултай ажээ. Доктор Грег Хомер  "Лазераар халаахад нүдний өнгийг бүрдүүлдэг эд эсэд өөрчлөлт орно. Эд эс гэмтэж буй мэдээ уураг тархинд очих үед протейн ялгардаг. Үүний дараа молекулын түвшинд шинэ эд эс бий болно” гэж ярьсан байна. Лазерын эмчилгээ хийснээс хойш нэг долоо хоногийн дараа нүдний өнгө өөрчлөгдөх ажээ. Лазерыг арьсан дээрх толбо, мэнгэ болон шивээсийг арилгахад өргөн хэрэглэж байна. Харин нүдний өнгийг өөрчлөхөд энэ аргыг хэрэглэж болох юм гэдэг санаа 1990 –ээд оноос бий болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш