МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дөрвөн сайдын асуудлыг авч хэлэлцээд, Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар нарыг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна. Харин Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Удирдах зөвлөлөөс олонхийн дэмжлэг хүлээж, нэр дэвшихээр болжээ.