“Айпль” компанийг үүсгэн байгуулагч, зохион бүтээгч, шинийг санаачлагч техник технологийн ертөнцөд хувьсгал хийсэн Стийв Жобс тэнгэрт халиад хэдэн сар өнгөрч байна. Түүнийг хорт хавдраар нас барсны дараа дэлхийн олон сая хүн гашуудсан. Бүр “1 хүн нас барахад олон сая хүн гашуудаж байхад олон сая хүүхэд Сомали улсад өлсгөлөнгөөр хорвоог орхиж байхад нэг ч хүн харамсахгүй байна” гэсэн хэлц үг ч гараад амжсан. Алдарт зохион бүтээгч Стийв Жобс, Хүн аалз, Бэтмен зэрэг зохиолын гол баатруудын адил хүүхдийн инээдмийн ном, сэтгүүлийн баатар болжээ. Нью-Йорк хотын инээдмийн зохиолч, номын эрхлэгч Тор Паркерийн ярьж байгаагаар шинээр гаргасан 32 хуудас бүхий ном нь Стийв Жобсын “Айпль” компанид ажиллаж байсан түүхэн замналыг тэр чигт нь зургаар харуулсан аж. Элэктрон технологид хувьсгал хийж, iPod, iPhone, IPad-ыг зохион бүтээсэн Стийв Жобсын талаарх номыг зохиогчдын хэлж байгаагаар тэрбээр агуу хүн байсан бөгөөд түүний хувийн намтрыг мэдэх гэсэн хүн маш энгийн байдлаар зургаар дүрсэлсэн номыг үзэхэд л болох юм байна. Стийв Жобсоос гадна мөн олон нийтийн харилцааны вебсайтад хувьсгал хийсэн Facebook-ийг үүсгэн байгуулсан Марк Зукерберг ч мөн зохиолын баатар болж зурагтай номонд агуу нээлт, шинэ бүтээлээрээ мөнхөрсөн байна.
Shuum.mn
Shuum.mn