logo
Иран хуурай замын цэргийн хээрийн сургуулилтаа эхлүүллээ

Иран хуурай замын цэргийн хээрийн сургуулилтаа эхлүүллээ

2012/01/17
Ираны хувьсгалт гвард Афганистаны хилээс 60 км зайд  “Эв нэгдэл, нэр төр” нэртэй хуурай замын цэргийн сургуулилтаа эхэллээ. Хуурай замын цэргүүд орчин үеийн тактик, байлдааны шинэ техник зэвсэг туршсан байна. Цэргийн командлагч Мохамед Пакпур Ираны төв телевизээр өгсөн мэдэгдэлдээ хээрийн сургууль нь Исламын бүгд найрамдах улсын хилийн дагуух харуул хамгаалалтыг чангатгахад оршиж байна гэж мэдэгдсэн байна. Ормузын хоолойд 10 өдрийн тэнгисийн хүчний сургуулилт хийж дууссаны дараа нутгийн зүүн хэсэгт хуурай замын цэргийн сургуулилт хийж эхэлж байгаа нь энэ юм байна. Иран улс цаашид Ойрхи Дорнодын аль ч улстай хамтарсан тэнгисийн хүчний сургуулилт хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Исламын бүгд найрамдах улс ирэх 2 дугаар сард Персийн булан болон Ормузын хоолойд  дахин өргөн хэмжээний тэнгисийн хүчний сургуулилт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цэргийн Командлагчийн ярьж байгаагаар Иран улс Ормузын хоолойг хяналтандаа авах нь ердийн байдаг зүйл гэж тайлбарласан байна. Ираны хувьсгалт гвардыг 1979 оны Лалын хувьсгалын дараа Их удирдагч Аяатолла Хомейни үүсгэн байгуулсан бөгөөд агаар, далай, тэнгис, хуурай замын нийлсэн 125 мянга гаруй тусгайлан бэлтгэгдсэн элит дайчид байдаг байна. Ираны хувьсгалт гвард нь дотоодыг хамгаалахаас гадна 350 мянга орчим дайчидтай Ираны армийг сургаж, батлан хамгаалахад тусалдаг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш