Алдарт “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноны бэлэвсэн гэргий, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Ёоко Оно CNN-ийн сурвалжлагчид эмэгтэйчүүдийн асуудлаар ярилцлага өгсөн байна. Тэрбээр Энэтхэгийн эцэг, эхгүй, орон гэргүй яваа 15 сая орчим охидод санаа зовж явдагаа илэрхийлжээ. Эмэгтэйчүүдийн үүрэг роль аль ч улсын нийгэмд маш чухал байр суурь эзэлдэг тухай тэрбээр хэлсэн байна. Өөрөөр хэлбэл аль ч нийгмийн тал хувь нь эмэгтэйчүүдийн оролцооноос хамаардаг байна. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, тэднийг гадуурхана гэдэг нь дэлхийн нийт хүн амын тал хувийг хүний тооноос хасч байгаатай адил гэжээ. Ёоко Оно одоогоос 40 гарй килийн өмнө Энэтхэгт анх ирж байсан бөгөөд тухайн үед эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байгааг олж харжээ. Одоо Энэтхэгт байдал дээрдэж байгаа ч охид эмэгтэйчүүдийн эх зөрчигдсөн хэвээр байгаа аж. Одоо 79 насыг зооглоод байгаа Ёоко Оно хөгжмийн ертөнцөд анх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байжээ. Алдарт дуучин Жон Леннон буудуулж бусдын гарт амиа алдсаны дараа энх тайван, хүний эрхийн төлөө тэмцэхээр зам шулуудсан нэгэн юм. Түүний уран бүтээл, гаргасан дууны цомгууд нь ч гэсэн энх тайвны сэдэвтэй билээ.
Shuum.mn
Shuum.mn