logo
Гайтид аймшигт газар хөдөлт болсноос хойш яг хоёр жил өнгөрч байна

Гайтид аймшигт газар хөдөлт болсноос хойш яг хоёр жил өнгөрч байна

2012/01/17
Карибын тэнгист орших Гайти хэмээх жижигхэн арлын улсад яг одоогоос хоёр жилийн өмнө аймшигт газар хөдлөлт болж, олон мянган мянган хүний амийг авч одсон юм. Хэдийгээр байгалийн аймшигт үзэгдлээс хойш хоёр жил өнгөрсөн боловч Гайтичууд одоог болтол сэргээн босголтын ажлаа өрнүүлсээр байна. Нийслэл Порто-Принс хотоос баруун тийш 25 км-т 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн дараа 50 гаруй удаа чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт олон мянган хүний амь насыг авч одсоноос гадна, 300 гаруй мянган хүн гэмтэж бэртэн, 1.5 сая гаруй хүн орон гэргүй болж, 250 мянга гаруй орон байр, 30 мянга орчим байшин барилга эвдэрч сүйрсэн юм. Газар хөдлөлтөд Ерөнхийөлгчийн ордон, Үндсэний Ассемблейн барилга буюу парламентын ордон, НҮБ-ын барилга өртөж, Гайтид ажиллаж байсан НҮБ-ын ажилтнууд мөн амиа алдсан юм. Олон улсын хамтын нийгэмлэг Гайтиг сэргээн босгох тусгай сан байгуулж, аврах баг, барилгын мэргэжилтнүүд, агаар, ус хуурай, газраар хүмүүсийг зөөж тээвэрлэх техник хэрэгсэл илгээж, хүнсний тусламж үзүүлсэн. Гайтигийн оршуулгын газрууд ачааллаа даахгүйд хүрч, хүмүүсийг энд тэндгүй бөөн бөөнөөр нь оршуулахаас өөр аргагүйд хүрч байлаа. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг Гайти улсын сэргээн босголтонд зориулж их хэмжээний тусламж илгээж, Гайтичууд ч сэргээн босголтдоо ханцуй шамлан орсон ч  одоог болтол хуучин хэвэндээ ороогүй байна. 500 мянга орчим хүн майхан оромжинд амьдарч, хүн амын 70 хувь нь ажил төрөлгүй хэвээр байна. Угаасаа ядуу эдийн засагтай байсан Гайти улсын эдийн засаг бүр сүйрсэн гэхэд болно. Гэхдээ Олон улсын хамтын нийгэмлэг олон жилийн өмнөөс Гайтид тусласаар ирсэн боловч, эрх баригчид нь хангалттай эмнэлэг сургууль бариагүй, дэд бүтцээ сайжруулаагүй авлигад идэгдсэн засгийн газрартай байсан нь олон хүмүүсийг аварч чадаагүй, дэд бүтэц, хүчин чадал нь  хүрээгүй учир амиа алдагсдын тоог улам нэмэгдүүлсэн гэж олон улсын хамтын нийгэмлэг Гайти улсын эрх баригчдыг  зэмлэж буруутгаад байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш