logo
Америк цэргүүд амиа алдсан Талибын дайчдын дээрээс бие засч доромжилжээ

Америк цэргүүд амиа алдсан Талибын дайчдын дээрээс бие засч доромжилжээ

2012/01/17
Афганистаны Хелманд мужид алба хааж байгаа АНУ-ын тэнгисийн хүчний байлдагчид багагүй гарз хохирол амсаад байгаа. Дайчин нөхдөө Талибаны дайчдад алдсандаа өширхсөн үү, дайснаараа доог тохуу хийхийг хүссэн үү  Нэгдсэн Улсын Тэнгисийн хүчний дайчид бололтой хэсэг цэргүүд амиа алдсан Талибаны дайчдын дээрээс бие засаж доромжилж байгаа дүрс бичлэг интернетэд тавигдаж багагүй шуугиан дэгдээгээд байна. Дүрс бичлэгийг хэн яах гэж инернетэд байрлуулсан нь тодорхойгүй ч тэдний өмссөн дүрэмт хувцас, малгай, мэргэн буучийн буу барьсанаас харвал тэнгисийн хүчний мэргэн буучийн анги нэгтгэлийн дайчид бололтой гэж албаны хүмүүс таамаглаж байна. Тэд үхсэн дайснуудынхаа дээрээс бие засаж доромжилсныхоо дараагаар “Өдрийг сайхан өнгөрөөгөөрөй!” гэж салах ёс гүйцэтгэсэн нь Афганчуудын эгдүүцлийг хүргэсэн байна. Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа Нэгдсэн Улсын цэргийн командлагч хурандаа генерал Адриан Брадшау Тэнгисийн хүчний албан хаагчид цэрэг хүнд байж боломгүй бүдүүлэг ёс зүйгүй үйлдэл хийлээ. Тэдний хэн болохыг тогтоож хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна. Афганистаны Ерөнхийөлгч Хамид Карзайн хэвлэлийн төлөөлөгч болсон явдлыг жигшээд Америк цэргүүд хүний ой тойнд байж боломгүй бусармаг үйлдэл хийсэн бөгөөд тэднийг буруутгахын дээдээр буруутгаж байна гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Панетта болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар бусармаг үйлдэл хийсэн тэнгисийн хүчний цэргүүдийг буруутгасан байна.     
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш