“Айпль” компани Хятадад дэлгүүрээ нээж, Ай-Фон утсаа худалдаанд гаргалаа гэсэн мэдэллийг сонссон Хятад иргэд өвлийн хүйтэнд дэлгүүрийн гадаа дугаарлаж, сүүлдээ эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Ай-Фон утастай болох гэсэн худалдан авагчид хоорондоо болон цагдаа нартай зодолджээ. Зарим худалдан авагчид дэлгүүрийн цонх руу өндөг шидэж танхайрчээ. Эмх замбараагүй байдал үүссэн даруйд дэлгүүрийн удирдлагууд утасны худалдаагаа зогсоосон байна. Цагдаа нар эмх замбараагүй байдал үүсгэсэн худалдан авагчдыг холдуулж, заримыг нь баривчилжээ. Мөн цагдаа нар дэлгүүрийг бүрэн хамгаалалтад авсан байна. Ай-Фоныг Стийв Жобсын удирдлага дор “Айпль” компанийн инженерүүд 2005 оноос эхэлж Точ Скрийн буюу мэдрэгчтэй дэлгэцтэйгээр бүтээхээр зорьж анхны загвар нь анх 2007 онд худалдаанд гарч байв. Анхны Ай-Фоныг зохион бүтээхийн тулд бараг 3 жил 150 сая орчим доллар зарцуулжээ. Зургийн аппарат, видео камерын хүчин чадал нь нэмэгдэж, график дизайн нь сайжирсан хамгийн сүүлийн загвар нь “iPhone 4S” бөгөөд 2011 оны 10 сард зарлагдаж, 10 хоногийн дараачаас худалдаанд гарсан байна. 1 дүгээр сарын байдлаар дэлхийд 300 сая орчим Ай-Фон утас зарагдаж, “NOKIA”, “MOTOROLLA” зэрэг үүрэн телефоны компаниудыг харилцаа холбооны зах зээлээс шахаад байна.
Shuum.mn
Shuum.mn