Энэ сарын 14-ний өдөр Тайваньд Хятад болон АНУ-ын цаашдын харилцааг шийдэх түүхэн сонгууль болж өнгөрлөө. Сонгуульд Тайваний Ерөнхийлөгч Ма Йин-Жоу 50-иас дээш хувийн санал авч дахин сонгогдлоо. Хятадаас тусгаар тогтнож, тусгаар байдлаа хадгалахыг эрмэлзэж магадгүй байсан Ардчилсан намаас өрсөлдсөн Цай Ин-Вен сонгуульд ялж чадаагүй нь Тайваныг Хятадаас салан тусгаарлах гэж байна гэсэн болгоомжлолыг бага ч болов бууруулсан байна. Мөн Тайваний сонгогчид салан тусгаарлаж, хүчирхэг хөршийнхөө дургүйцлийг хүргэхгүй гэсэндээ Ма Йин-Жоуд саналаа өгсөн байх магадлалтай гэнэ. Хятад улс Тайванийг нэг мужаа гэж үзэн яваандаа эх газртай нэгдэх ёстой гэж дэлхийд ил тод зарладаг. Тайваний Их сургуулийн оуютан Йин Фангжоугийн ярьж байгаагаар Тайваньчууд сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байгаа аж. Тайваний Ерөнхийлөгч Ма Йин-Жоугийн удирддаг Үндэсний нам буюу Гоминдан нам мөн Парламентад олонхи болж чаджээ. Тайваний сонгогч, бизнесмэн 51 настай Лин Чу-Даогийн үзэж байгаагаар Ма Йин-Жоу дахин Ерөнхийлөгч болсноор байдал өөрчлөгдөхгүй, шинэчлэл гарахгүй. Харин Хятад болон Тайваний харилцаа дулаарах магадлалтай байгаа гэнэ. Гэхдээ ихэнх Тайванчууд эдийн засгаа хүчирхэгжүүлж, Хятадаас хамаарах эдийн засгийн хамраалыг бууруулахыг хүсдэг байна. Ерөнхийлөгч Ма Йин-Жоу Тайванийг тусгаар тогтнуулахыг ч чармайдаггүй. Хятадтай нэгдэхийг ч дэмждэггүй. Харин хоёр улсын харилцааг чухалчилдаг төвийг сахисан бодлоготой улс төрч юм.
Shuum.mn
Shuum.mn