Далайн амьд бүтээгдэхүүн болох загас, хавч зэрэг хоолны төрөл Хятад Хонгонгийн тансаг зэрэглэлийн ресторануудын хоолны цэсэнд заавал байх ёстой. Хонконг гэхэд дангаараа 18 мянган тонн далайн амьд загас гаднаас импортлож авдаг байна. Хонконгчууд Индонези улсаас шинэхэн барьсан ихэнх загас импортлодог. Индонезийн Бали арлын загасчид барьсан загасаа 12 цагийн дотор Хонконгод хүргэдэг. Хэдийгээр загас амархан мууддаг эрсдэлтэй бизнес боловч 10 гаруй жил загасны аж ахуй эрхлэлж байгаа Индонезийн Неру Пурномогийн ярьж байгаагаар жил ирэх тутам загасны бизнес өргөжиж жилд 30 хувиар нэмгдэж байгаа аж. Гэхдээ Азийн улсууд загас ихээр барих болсон нь загасны тогтвортой өсөлтөнд сөргөөр нэлээлж, цаашлаад зарим зүйлийн загас устаж үгүй болох аюул нүүрлэжээ. Филиппины загасчдын тэсрэх бөмбөг хэрэглэж загас барих хоцрогдсон арга нь байгаль хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд байгаа. Учир нь усанд бөмбөг тэслэх нь тухайн зүйлийн загаснаас гадна бусад жижиг амь биетүүдийг устгадаг байна. Зарим загасчид далайн гүнд шумбаж тусгай химийн бодис ашиглан, загас барьж байгаа нь мөн л далай тэнгисийн усыг хордуулж, бусад амь организмыг үхүүлдэг байна. Индонезийн төв болон баруун хэсгийн усан сангийн загас ховордсон тул загасчид эргээс хол явж загас барьдаг болжээ. Загасчин Неру Пурномогийн ярьж байгаагаар илүү цэгцтэй зохион байгуулалттай загас агнуурыг хөгжүүлж, судалгаанд тулгуурлаж ховордож байгаа загасыг агнахгүй байх тал дээр анхаарч ажиллах цаг нь болсон гэнэ. Түүний компанид 4 мянга орчим загасчин ажиллаж, химийн гаралтай бодис хэрэглэхээс татгалзаад байгаа ажээ. Тэд 600 гр хүрээгүй нас бие гүйцээгүй загасыг эргүүлэн тавьж, үржилд орох боломж олгодог байна. Гэсэн ч загасны эрэлт нэмэгдэж байгаа учир хууль бус загас агнуур цэцэглээд байгаа нь санаа зовоож буй асуудал юм. Байгаль хамгаалагчдын үзэж байгаагаар Хятад Хонконгийн загасчид экосистемд учруулж байгаа хор хөнөөл нь мөнгөөр хэмжигдэхгүй болохыг анхааруулж байна. Тиймээс загас агнуурыг багасгах хэрэгтэй гэж үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn