Америкийн Лос Анжелес хот ирээдүйд ямар болох вэ? Уран бүтээлч Крис Бурден Лос Анжелес хотод амьдарч 1960-аад оноос хойш тасралтгүй судалгаа хийжээ. Тэрээр Лос Анжелес хотын жижигрүүлсэн макет хийж 18 өөр хурдны замаар тогтмол жигд хурдтай явах мянган машин бүтээсэн байна. Машинуудын хурд 240 миль буюу ойролцоогоор 384 км/цагийн хурдтай явж, кинетик зам байгууламжийг тойрдог юм байна. Энэ макетийг Лос Анжелесийн урлагийн музейд байрлуулжээ. Метрополис-2 макет загварыг зохион бүтээсэн уран бүтээлч Крис Бурдены ярьж байгаагаар хүмүүс амьдрах орчноо захирч өөрөө бий болгож болдог болохыг харуулахыг зорьсон юм байна. Мөн ирээдүйн барилга байгууламж, зам гүүр ямар бүтэц хэлбэртэй байхыг төсөөлж гаргаснаараа онцлогтой юм байна. Учир нь ирээдүйд дэлхийн хүн ам ихсэнэ. Тэр хэрээр автомашин ихэсч, зам, гүүр өргөсч олон машин багтаах зохицуулалт хийх шаардлага гарна. Түүний гаргасан загварт ойролцоогоор 100 гаруй автомашин тэнгэр багандсан барилгуудын хажуугаар тогтмол хурдтай явдаг байна. Урлагийн музейн захирал Майкл Гованы ярьж байгаагаар Лос Анжелес хот нь барилга хийц урлагийн хувьд маш өвөрмөц хот учир Парис, Ром зэрэг хотуудтай шууд харьцуулж болохгүй юм байна. Хэрэв та Лос Анжелесийн ирээдүйн дүр төрх Метрополис-2 нэртэй макетыг үзэхийг хүсвэл Лос Анжелесийн урлагийн музейд ирж болох нь ээ.
Shuum.mn
Онцлох шуум
Хятадад цагаан сар ойртсоноос галт тэрэгний тасалбар ховорджээ
Энэ сарын 23-нд Хятадын цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан Дундад улсын иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, баяраас наана амжиж гэртээ харих гэсэн хүмүүс галт тэрэг, онгоцны буудлуудад ачаалал үүсгээд байна. Өөрөөр хэлбэл манай гариг дээрх хамгийн их хүний, хамгийн том нүүдэл хөдөлгөөн өрнөж байгаа юм. Том хот сууринд ажилладаг хүмүүс хөдөө орон нутаг дахь гэртээ цагаан сараас өмнө амжиж очихын тулд галт тэрэгний буудал дээр хонож, өнжин тасалбарт оочерлож байна. Хятадын Засгийн газар үйлчлүүлэгчдэд галт тэрэгний тасалбарыг хялбар олгож байхын тулд интернетээр билет авдаг систем гаргаад байгаа ч нэмэр болсонгүй. Учир нь дундаж давхрагын ихэнх ажилчид интернет ашиглаж мэдэхгүй, интернетэд орох боломжгүй билет авч чадахгүй галт тэрэгний буудал дээр хонон өнжин хүлээж байгаа юм байна. Бээжингээс Сичуан муж буюу бараг 2 мянган км аялах гэж байгаа оршин суугчдын ярьж байгаагаар интернет тасалбар нь зөвхөн цагаан гартнууд буюу оффист сууж, интернет ашигладаг хүүмүүст зориулсан систем болоод байгаа аж. Зорчигчдын ихэнх нь зөвхөн цагаан сараар буюу жилд нэг л удаа нутаг буцаж, хань ижил, үр хүүхэд, эцэг эхээ эргэдэг байна. Зарим нь бүр 3-5 жил гэртээ хариагүй байдаг гэнэ. Дундадын эрх баригчид хэдийгээр тасалбарын асуудлыг шийдэж, зорчигчдод бага чирэгдэл учруулахаар чармайж байгаа боловч яг үнэнэдээ хэдэн сая хүн нэг дор зорчихоор ачааллаа дийлэхгүйд хүрдэг ажээ. Галт тэрэгний билет олж чадсаны аз, чадахгүйхн нь хохь болж байна. Тасалбар олж чадаагүй нэгэн нь маргааш нь дахин ирж азаа үзнэ эсвэл хонож дугаарлах гэсэн 2 л сонголт л үлдээд байгаа ажээ.