Африкийн Либери Улсын Ерөнхийлөгч, Нобелийн Энх тайвны шагналт Эллен Жонсон-Сирлийф 2 дахь удаагаа сонгогдож, даваа гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон бүс нутгийн төрийн тэргүүнүүдийн өмнө тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслол Либерийн үндэсний парламентын ордонд болж, ёслолын буудлага болжээ. Эллен Жонсон-Сирлийф Либерт олон жил үргэлжилсэн иргэний дайныг бүрэн эцэс болгож, 9 жил тогтоод байгаа энх тайвныг бэхжүүлж, ардчиллыг сэргээнэ гэж мэдэгдсэн байна. Нобелийн Энх тайвны шагналт хатагтай Либерийн ардчилалыг бэхжүүлж, ард иргэдэд итгэл найдварыг эргэн төрүүлж, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар залуучуудыг ажлын байраар хангах, ялангуяа иргэний дайны үед хүүхэд-цэрэг байсан залуучуудын боловсрол, эрүүл мэнд, ажил олоход нь анхаарч ажиллахаа амласан байна. Түүний улс төрийн гол өрсөлдөгч америк гаралтай улс төрч Винстон Табман ялагдлаа хүлээж хүндэт зочдын суудалд уригдсан байна. Винстон Табманыг дэмжигчид Эллен Жонсон-Сирлийфийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй дахин эмх замбараагүй байдал, нийгмийн хуваагдал үүсэх вий гэж Либерчүүд санаа зовж байсан юм. Винстон Табман улс орныхоо эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдлыг бодож Эллен Жонсон-Сирлийфийг хүлээн зөвшөөрснийхөө шанд өөрийн толгойлдог байсан Ардчилсан өөрчлөлтийн конгресс намаасаа хөөгдсөн юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд бүс нутгийн удирдагчид болох Сенегал улсын Ерөнхийлөгч Абдулае Вэйд, Зааны Ясан Эрэг улсын Ерөнхийлөгч Уаттара, Гвиней улсын Альфа Конде нар оролцсон байна. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон баруун Африкийн улсуудад хийж байгаа 2 өдрийн айлчлалынхаа хүрээнд Либерийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон байна.
Хиллари Клинтон Зааны Ясан Эрэг улс, Того, Капе Верде зэрэг нийгмийн байгууллаа сольж, ардчилсан орон болох гэж чармайж байгаа улсуудаар айлчлах юм байна. Эллен Жонсон-Сирлийфийн хувьд 14 жил үргэлжилсэн иргэний дайны ул мөрийг бүрэн арилгаж, ардчиллыг бэхжүүлэх хүнд сорилттой тулгараад байгаа юм. Либери улс нь баруун Африкт оршдог 3.7 сая хүн амтай жижиг улс бөгөөд Америк тивд колончлогдож байсан хар арьстнууд 1847 онд улсаа үүсгэн байгуулсан юм. 1940-өөд оноос эхлэн АНУ-ын хөрөнгө оруулалтын дор , чөлөөт эдийн засгийг хөгжүүлж, Америк гаралтай Либерчүүд улс орноо АНУ-ыг даган дуурайж, Америкийн загвараар хөгжүүлж байсныг төрийн далбаанаас нь харж болно. Гэсэн ч 1980-аад онд цэргийн эргэлт гарч нийгэм үндсэндээ уугуул иргэд болон Америкийн талыг баримтлагчид гэж 2 хуваагдан 2003 он хүртэл 2 удаа иргэний дайн дэгдсэн. 2003 онд сөргөлдөгч талууд энхийн хэлэлцээр хийж 2005 онд анхны ардчилсан сонгууль явагдаж, иргэний дайн дуусгавар болсон юм. Иргэний дайны үед 250 мянган хүн амь үрэгдэж, эдийн засаг нь үндсэндээ авах юмгүй болтлоо сүйрсэн юм.
Shuum.mn