Иран болон барууны орнуудын “Xүйтэн дайн” үргэлжилсээр байна. Барууны улсууд Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор эдийн засгийн хориг тавиад байгаа. Харин Иран улс хоригийн хариуд газрын тосны тээвэрлэлтийг саатуулна гэж сүрдүүлээд байгаагаар сөргөлдөгч талуудын хоорондох дипломат дайн үргэлжилсээр байгааг харж болно. АНУ-ын хувьд Персийн булангийн бүс нутагт аль болох зэвсэгт мөргөлдөөн гаргахгүйг хичээж байгаа. АНУ болон ЕХ-ноос Ираны газрын тосны экспортод тавиад байгаа хориг Ираныг илүү шахалтанд оруулж, эдийн засагт нь хүчтэй нөлөөлж, хүнд байдалд ороод байгааг Лалын Бүгд Найрамдах улсын сүүлийн үед гаргаж байгаа авираас харж болно гэж 1997-2001 оны хооронд Ерөнхийлөгч асан Билл клинтоны засаг захиргаанд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Уилъям Кохен тайлбарлаж байна. Иран улс Ормузын хоолойг хааж, газрын тосны тээвэрлэлтийг саатуулах нь дэлхийн газрын тосны далайн тэврийн 20-30 хувийг саатуулах ч өөрсдийнх нь эдийн засагт мөн сөрөг нөлөөтэй гэж эдийн засагчид үзэж байгаа. Учир нь Иран улс мөн уг хоолойгоор дамжиж газрын тосоо экспортлодог юм. Уилъям Кохены ярьж байгаагаар Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл барууны орнууд шахалт үзүүлж, хориг тавьсаар байх юм байна.
Хэрэв Иран цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал хоригууд цуцлагдаж, дэлхийд ганцаардсан байдлаасаа гарах боломжтой байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Иран улс цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байх Олон улсын болон НҮБ-ын хууль дүрмийг зөрчиж, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлснээр өөрсдийгөө ганцааруулсан, шахаанд орсон байдалд хүргэж байгаа юм байна. Иран улс газрын тосны тээвэр, худалдааг саатуулбал АНУ Ираны хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Билл Клинтоны засаг захиргаанд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Уилъям Кохены үзэж байгаараа АНУ болон Ираны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарвал 1-рт дэлхийн газрын тосны тээвэр болон худалдаа хэдэн сар, өдрөөр саатаж, нефтийн үнэ тэнгэрт хадна. 2-рт АНУ гэхээсээ илүүтэйгээр Иран улс илүү хохирох юм байна. Учир нь АНУ Ираны эдийн засгийг доройтуулах зорилгоор газрын тосны үйлдвэр байгууламжид нь цохилт өгнө. Цаашлаад мөргөлдөөн ширүүсвэл Ираны цөмийн байгууламжинд ч цохилт өгч магадгүй байгаа болохоор Ираны хувьд мөргөлдөөн гаргах нь маш том том эрсдэлтэй алхам юм байна. АНУ дэлхийн улсуудад хандан Иранаас газрын тос импортлохгүй байхыг уриалаад байгаа. Саудын Араб, Ираны олборлох ёстой газрын тосыг нөхөн олборлож, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, ханган нийлүүлэлтийг тогтвортой байлгах боломжой гэж мэдэгдсэн. Харин Иран улс хөршүүддээ хандан барууны орнуудын ятгалгад орохгүй байж, Ираны хоригийг дэмжиж, газрын тосныхоо олборлолтыг нэмэгдүүлж байгаа аль ч улсыг дайснаа гэж үзэн тухайн улс Персийн буланд болж болзошгүй зөрчил хямралын хариуцлагыг үүрэх болно гэж сүрдүүлээд байагаа юм.
Shuum.mn