УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төсөл болоод уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол танилцуулсан юм. Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан аж. Тухайлбал, хүн худалдаалахын хор уршгийг тайлбарлан таниулах талаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах, улсын хилээр нэвтэрч байгаа насанд хүрээгүй хүнийг харгалзан яваа этгээдийн биеийн байцаалт, ямар зорилгоор хүүхдийг дагуулан явж байгаа, тухайн хүүхэдтэй ямар холбоотой болох, хүлээн авагч гадаад улс, аж ахуйн нэгж, иргэн, байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаж нягтлах, насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг тодруулах талаар хуульд нарийвчлан тусгасан байна.
Мөн хэвлэл, мэдээллийн байгууллага хохирогчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр хохирогчийн талаарх мэдээллийг тараахыг хориглох, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээг ашигласан ил буюу далд зар сурталчилгаа, мэдээлэл тараахыг хориглох, хохирогч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч болсон тухай мэдээллийг гэр бүлийн гишүүдэд мэдэгдэх зэрэг хохирогчийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзлээ.