Эдийн засгийн байнгын өчигдрийн хуралдаанаараа Хадгаламжийн даатгалын тухай, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улс банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд 1995 оноос 2009 оны хооронд 340 орчим тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Цаашид дотоод, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан санхүүгийн хямрал гарахгүй гэсэн үндэслэл байхгүй тул төсөвт учруулах дарамтыг бууруулахын тулд иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах хуулийг батлан гаргах шаардлагатай болсон гэж уг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Монголд хадгаламжийн даатгалыг нэвтрүүлэх нэг чухал шаардлага нь төрөөс банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргасантай холбоотой тул хадгаламжийн даатгалд эхний ээлжинд зөвхөн банкуудыг хамруулахаар төсөлд тусгажээ.
Хадгаламж эзэмшигчийн даатгагдсан хадгаламжийг тооцохдоо даатгалын тохиолдол үүссэн өдрийн байдлаар хадгаламж эзэмшигч бүрийн тухайн банкинд эзэмшиж буй бүх хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримлагдсан хүүгийн дүнг нэгтгэж, хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь даатгалын тохиолдол үүссэн өдрийн байдлаарх бүх өглөгийг гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн хамт хасч тодорхойлохоор тусгаж өгсөн байна. Түүнчлэн даатгалын тохиолдол үүсвэл Корпораци даатгагдах хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь нийт төгрөг ба валютын хадгаламжийг 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлөх нь.
Хадгаламжийн даатгалын санг байгуулах бөгөөд түүний хөрөнгийг бүрдүүлэх болон хэрхэн зарцуулах, мөн түүний хөрөнгө оруулалтын талаарх асуудлуудыг төсөлд тусгажээ. Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд санхүүжилтийн асуудал чухал бөгөөд даатгалд хамрагдах банкуудаас хураан авсан шимтгэл, хураамж, хадгаламжийн даатгалын байгууллагын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас олох орлогоос санг санхүүжүүлэх аж.
Хадгаламжийн даатгалын гишүүн банкуудын хүлээх үүргийг төсөлд нарийвчлан тусгажээ. Банкууд эхлэлтийн, улирлын ба онцгой хураамжуудыг төлөх бөгөөд эхлэлтийн хураамж нь тухайн банкны дүрмийн сангийн доод хэмжээний 1 хувьтай тэнцэх хэмжээний, мөн онцгой хураамжийн хувь хамгийн ихдээ жилийн 0.5 хувь байхаар тусгаж өгчээ.
Байнгын хорооны гишүүд Сангийн яам болоод Монголбанкны удирдлагаас асуулт асууж, санал хэлсэн бөгөөд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.