УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнээс асуулт асуусан юм. Хорих газарт ял эдэлж байгаа ялтангуудыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын даатгалд хамруулах тухай тусгажээ. Тэр мөнгийг хаанаас гаргах вэ хэмээн асуусан асуултад нь С.Эрдэнэ хичээнгүйлэн хариулж байснаа Р.Гончигдорж гишүүний хажууд очиж суун хамрын тамхи татаж суусан Д.Лүндээжанцан гишүүн рүү хандан, Хүүе, хүүеээ, асуулт асуучихаад хүн хариулж байхад сонсохгүй тамхилаад суучих юмаа” гэж дуудав. Д.Дүндээжанцан гишүүн, Би сонсч байна. Маш сайн сонсч байна” гэхэд “Сайн сонссон юм бол миний хэлсэн хамгийн сүүлчийн өгүүлбэрийг хэлээдэх” гэж шалгав.