logo
Оюутолгой ордыг түшиглэн 3000 айлын орон сууц барихаар шийдвэрлэлээ

Оюутолгой ордыг түшиглэн 3000 айлын орон сууц барихаар шийдвэрлэлээ

2012/01/19
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас нэгэн чухал шийдвэр гаргалаа. Оюутолгой ордыг түшиглэн цогцолбор хотхон байгуулах газрын байршлыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Үүнтэй холбогдуулан ордыг түшиглэн 3000 айлын орон сууц бүхий цогцолбор хотхон байгуулахыг дэмжиж, бүтээн байгуулалтын ажлын явцыг тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгажээ.
Засгийн газраас баримталж байгаа бодлогын дагуу “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчид болох “Айвенхоу Майнз” ХХК, “Рио Тинто групп”, “Эрдэнэс Оюутолгой” ХХК хамтран хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх бөгөөд урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх аж. 
Хотхон  ашиглалтад орсноор 12000 хүн шинээр амьдран суурьших боломж бүрдэх юм байна. Түүнчлэн уурхайтай холбогдох зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, соёл урлаг болон амралтын цогцолбор хүрээлэн, худалдааны төвийг ч барихаар төлөвлөжээ.   
Оюутолгой төсөлд ажиллаж байгаа иргэд цэргийн алба хааж байгаа мэт амьдрах биш, бүх орчин  нөхцөлөөр хангагдсан орчинд амьдарч, ажиллах бололцоо ийн тавигдаж, орчин үеийн хоёр дахь “Эрдэнэт“-ийн шанг өмнийн говьд  тавих  нөхцөл бүрдэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш