Нийслэлийн Засаг дарга болон БСШУ-ны сайдын хооронд хамтын ажиллагааны гэрээний санамж бичигт гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо.
Г.Мөнхбаяр «Дөнгөж сая БСШУ-ы салбарт 2012 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд БСШУ-ы сайдтай хамт гарын үсгээ зурлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотод Ё.Отгонбаяр сайдын дэмжлэгээр тус яамны бодлогын хүрээнд олон ажил хийгдэж, бодитой үр дүнд хүрч байгаа. Хамгийн их анхаарал татсан зүйл бол хотод шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн асуудал байгаа бөгөөд энэ нь үе шаттайгаар шийдэгдэнэ. Урсгал зардлын хувьд энэ жил нэлээд ахиц гарсан жил юм. Сайдтай дөнгөж сая гарын үсэг зурж байгаа хамтран ажиллах төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг бид ирэх долоо хоногоос яамтай хамтран сургуулиудаар явж ажиллан, үзэж харж, яг төсвөө задлахад бодитой хандахаар шийдээд байна. Ямар ч байсан яамны өмнө хүлээсэн үүргээ нэгдүгээр сард багтаан гүйцэтгэх болно. Удахгүй хоёрдугаар сарын эхний долоо хоногт Монголын багш нарын баярын өдөр тохионо.
Сайд Ё.Отгонбаяр «Нийслэлийн Засаг даргын тамгын газартай бид 3 дахь жилдээ ийм гэрээ байгуулан ажиллаж байна.
Манай салбарын томоохон хөрөнгө оруулалт нийслэл Улаанбаатар хотод зарцуулагддаг. Зөвхөн энэ жил гэхэд Багшийн хөгжлийн ордон шинээр ашиглалтанд орохоос гадна 4 сургууль, 8 цэцэрлэг улсын төсвөөр баригдана. Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр 19 цэцэрлэгийг нийслэлд барихаар төлөвлөөд байгаа. Энэ бүхэнтэй холбогдсон газрын болоод бусад техникийн асуудлуудыг зохицуулахад нийслэлийн зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлдэг. 2012 онд «Үдийн цай» хөтөлбөртэй холбогдуулан хүнсний комбинат барих ажлыг эхлүүлэх ёстой.
Үүнийг нийслэлд байгуулна. 2012 онд ямар ч байсан багш нарын орон сууцны хорооллыг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа.
Энэ онд багш нарын давтан сургалтын ажил эхлэх ёстой. Дээр нь багш бүрийг өврийн дэвтэртэй, сургууль бүрийг компьютерийн кабинеттай болгох ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ бүхэнд биднийг дэмжиж ажилладаг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Засаг даргын тамгын газрын хамт олонд чин сэтгэлийн халуун баярыг хүргэе» хэмээн ярилаа