Монголын Хөрөнгийн биржээс өнгөрсөн оны хөрөнгийн зах зээлийн хүрээнд хэрхэн ажилласнаа өчигдөр тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай энэ үеэр 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн стандартад нийцүүлэх их ажлыг эхлүүлэн Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ” байгуулж ажиллаж байгаагаа, энэ ажил ямар шатанд яваа талаар болон МХБ-ийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгсөн юм.
Түншлэлийн өргөн хүрээг хамарсан энэ гэрээний дагуу «Миллениум Ай Ти» /Millenium IT/ арилжаа, төлбөр тооцоо, хяналтын цогц систем суурилуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажил нь 90 хувьтай байна. Лондонгийн хөрөнгийн биржийн Глобал хөгжлийн албаны захирал, «Миллениум Ай Ти» компанийн гүйцэтгэх захирал Тони Вийрсинг «Бидний хамтарч ажиллаж байгаа энэ ажил хийх ажлын маань зөвхөн эхлэл нь. Цаашдаа МХБ-ийн хөгжих боломж чадамж нь илүү өндөр түвшинд байгаа» гэлээ.
Өнгөрөгч онд 252 удаагийн арилжаагаар 148 компанийн 122.8 сая ширхэг хувьцааг 109.1 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын 2.4 сая ширхэг энгийн бондыг 236.7 тэрбум төгрөгөөр, компанийн 439.5 мянган ширхэг бондыг 4.4 тэрбум төгрөгөөр арилжжээ. «Нийт арилжаа өмнөх оны мөн үеийнхээс 3.8 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт» гэж Х.Алтай захирал онцоллоо. Мөн Засгийн газрын бондын арилжаа 2011 онд 14 удаа явагдсан бөгөөд “4000 төрийн албан хаагчийг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65 тэрбум төгрөгийн бонд, ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд, нийтдээ 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бонд арилжсан байна.
Г.Урантуяа