logo
Шөнө нь өдөр шиг гэрэлтэй болов

Шөнө нь өдөр шиг гэрэлтэй болов

2012/01/19
Хан-Уул дүүргийн мэдэлд гудамж талбайн гэрэл­түүл­гийн ажлыг хүлээж авс­наас хойш 8 сар гаруйн хуга­цаанд дараах шинэчлэлт, сайж­руу­лалтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Хариуцсан ком­панийн гүй­цэтгэсэн ажлыг Засаг даргын орлогч М.Орхонбаяраар ах­луул­сан ажлын хэсэг хүлээн авч хорооны Засаг дарга, ха­риуц­сан хэсгийн ахлагчид хү­лээл­гэн өгч гудамж талбайн гэ­рэл­түүлгийн асалтын мэдээг 14 хоногоор гаргаж, хорооны Засаг даргаар баталгаажуулсны үндсэн дээр сар бүрийн сан­хүү­жилтыг олгодог зарчим тог­тоо­жээ.
Мөн гэр хорооллын гэ­рэлтүүлгийн өдөр тутмын засвар үйлчилгээ хийх ажлыг цахилгаан шугам сүлжээний техникчдэд давхар хариуцуулан гэрээгээр гүйцэтгүүлэх горимд шилжүүлж, дүүргийн Засаг даргын нөөц сангаас 43.0 сая төгрөг зарцуулан 7, 8 дугаар хо­роонд 210 ширхэг хуучин гэ­рэлтүүлгийн толгойг ашиглан асалтын чадамжийг сайжруулж цахилгааны хэмнэлттэй /эн­гийн гэрэлтүүлгээс 5-6 дахин/ гэ­рэлтүүлэх чадамж 2-3 дахин ихтэй LED маркийн лампаар солих ажлыг хийсэн байна.
Нийслэлийн хөрөнгө оруу­лал­таар 9,13 дугаар хорооны гэр хороололд 199 ширхэг, 1, 2, 3 дугаар хорооны орон сууц­ны болон нийтийн эзэмш­лийн зам талбайд 128 ширхэг гэрэлтүүлгийг тус тус шинээр тавьсан аж.
Дээрх арга хэм­жээ­ний үр дүнд гудамж талбайн бо­лон орон сууц, гэр хорооллын гэ­рэлтүүлгийн асалтын дундаж хувь 94.7 болж өсөв.
Одоогоор Хан-Уул дүүргийн хэмжээнд гэр хороолол 87.9, орон сууц­ны хороолол 97.3, нийтийн эзэмш­лийн гудамж талбайн гэрэл­түү­лэг 98.8 хувийн асалттай бай­на.                
Д.Догсмаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш