ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхлээд байгаа билээ. Сурагчдын амралтыг зугаатай өнгөрүүлэх үүднээс Үндэсний соёл амралтын хүрээлэн олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бага ангийн сурагчид «Автобустай аялал»-д оролцох боломжтой. Бага ангийн хүүхдүүд энэхүү аялалд оролцох хүсэлтээ ирүүлбэл ҮСАХ-гийнхэн тусгай автобусаар сургууль дээрээс нь авах юм байна. Ингээд парк дээр ирж Бонгын ертөнцийн 10 гаруй төрлийн тоглоомоор хоорондоо өрсөлдөн тоглохоос гадна автомат тоглоомоор тоглох боломжтой. Мөн анги, хамт олноороо зургаа авахуулахаас гадна ҮСАХ-гийнхний зүгээс үдийн хоолоор дайлах юм байна. Дөрвөн цаг үргэлжлэх энэхүү аяллын үнэ 10 мянган төгрөг гэнэ. Дунд болон ахлах ангийнханд зориулсан аялал бол «Аз жаргалын гулгалт». Анги хамт олноороо болон найз нөхдөөрөө ирж цагаа сайхан өнгөрөөх боломжтой энэхүү аялалд хамрагдсанаар паркийн мөсөн гулгуурын талбай дээр дураараа гулгаж болх нь. Зөвхөн гулгаад зогсохгүй хамт олных нь дунд олон төрлийн хөгжөөнт тоглоом зохионо гэдгийг паркийнхан хэлж байна. «Ур чадвараа шалгацгаая», «Хамгийн хурдан гулгагч хэн бэ?», «Хэний баг хамгийн чадварлаг вэ?», «Уран гулгалтын тэмцээн» зэрэг уралдаанд амжилттай оролцсоноор бэлэг гардаж авах боломжтой гэсэн шүү. Түүнээс гадна аяллын хөтөлбөрт үдийн хоол багтжээ.
Мөн орчин үеийн тоноглолтой боулингийн танхим, ширээний теннис, биллъярд, караоке зэрэг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх олон газартай болжээ. Үнийн хувьд боулинг нь насанд хүрсэн хүн ажлын өдрүүдэд 4000, амралтын өдөр 7000. Хүүхэд 3500 төгрөгийн үнэтэй.
Д.Догсмаа