Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс цаашид шатахуун импортлогч компаниуд үгсэн хуйвалдах замаар шата¬хууны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллах талаар гурван агуулга бүхий шаардлага хүргүүлж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.
ХЭАХН-ээс гаргасан шаардлагад нэгд, шатахууны үнэ тариф тогтоодог комисс зөвлөлд хэрэглэгчдийн байгууллагын төлөөллийг заавал оролцуулж байх, хоёрт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дэргэд Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөл гэж байгууллага байх ёстой гэтэл үүнийг Засгийн газар дөрвөн жил болоход байгуулаагүй, иймээс зөвлөлийг байгуулах, гуравт цаашид бензин шатахуун импортлогчдын дарамтаас Монголын ард түмэн, төр өөрөө гарахын тулд нефтийн бүтээгдэхүүний эрх мэдлийг өөртөө авах ёстой гэжээ.
Мөн тэд ирэх баасан гарагт МҮЭХ-той хамтран Сүхбаатарын талбай дээр тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж, шаардлагынхаа хариуг ирэх баасан гаригаас өмнө авахаа мэдэгдлээ.