logo
Тамхинаас татгалзаж, гоо сайхандаа анхаар

Тамхинаас татгалзаж, гоо сайхандаа анхаар

2012/01/19
Та эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ? Тэднийг эрх чөлөөтэй байгаагаар харахыг хүснэ. Эмэгтэй хүн бол гоо сайхан байх ёстой. Байгаль тэдэнд сайхан бүхнээ бэлэглэсэн. Эр хүн шиг эмэгтэй хүнтэй таарахад бидний бие организмд тэднийг харангуутаа сөрөг мэдрэмж төрдөг.

Эмэгтэй хүн ямар байх ёстой вэ гэдэг талаар ойлголттой байхын тулд түүхийн хуудсыг сөхөж харцгаая. Дэлхийн 1-р дайн хүн төрөлхтнийг ёс суртахууны “доройтолд” оруулсан юм.

Хориод онд “агуу мадмуазель” Габриель Шанель-ийн ачаар эмэгтэй хүний шинэ дүр төрх бий болсон билээ. Өвдөг шүргэсэн юбка, эмэгтэй хүний дотуур хувцас, хуримлах, хөдөлмөрлөх эрх, сонгуульд сонгох, сонгогдох эрх зэргийг дурьдаж болно. “Сул” хүйстэн эрх чөлөөтэй  болсон. Эрэгтэйчүүд ч тэр, эмэгтэйчүүд ч тэр бүгд адил тэгш эрхтэй болсон билээ.

Харамсалтай нь, “алтан дундаж” алдагдаж эхлээд удаж байна. Эмэгтэй хүний бие даасан байдал заримыг нь тамхинд оруулсан. Эмэгтэйчүүд чөлөөт нисэлтэндээ “эмэгтэйлэг дүр төрх”-өө алдаж байна.

Амнаас нь тамхины үнэр ханхалсан эмэгтэй “гоо үзэмжээ гайхуулна” гэдэг хүний санаанд огт багтамгүй зүйл юм.

Гэхдээ хэргийн учир зөвхөн гоо сайхан байхдаа биш юм. Тамхи татах нь хүний бие организмд нөлөөлдөг. Хүний бие организмын 70% нь уснаас тогтдог бөгөөд бидний дотоод эрхтэний үйл ажиллагаа нь та бидний амьсгалж буй агаараас шууд шалтгаалдаг билээ.

Аммиак, формальдегид, бензол, давирхай, азотын исэл зэрэг хортой бодис агуулсан тамхины утаагаар амьсгалснаар бид өөрсдийгөө хордуулж байдаг. Бидний уушигны үйл ажиллагаа муудахад хүний бие организм хүчилтөрөгчөөр дутагдаж, яваандаа судас уян налархай байдлаа алдаж, бодисын солилцоо алдагддаж эхэлдэг.

Энхрийхэн бүсгүйчүүд минь таны арьс өнгөө алдаж, царай тань харладаг гэдгийг төсөөлөөд боддоо. Таны арьс сааралтсан шаргал өнгөтэй болж, бүсгүй хүний улаа бутарсан царай өнгөө алдаж эхэлнэ. Ийм өөрчлөлт нь зөвхөн арьс төдийгүй, мөн судсыг тань өвчлүүлнэ. Хүний арьсны уян хатан байдал ийнхүү алдагдаж эхлэхэд мэдээж хэрэг, хөгширөлтийн шинж тэмдгүүд илэрдэг аж. Тамхины утаа амьсгалах үед түүнээс болоод эрт үрчлээтэж, нүүрний хэлбэр өөрчлөгддөг.

Нэг удаа Францын жүжигчин Жан Ришар “Хэрвээ никотин эмэгтэй хүний хоолойнд нөлөөлдөггүй гэж та бодож байгаа бол тамхины үнсийг хивсэн дээр сэгсрээд үзээрэй” гэж хэлж байсан удаа бий. Үнэхээр “сөөнгө” хоолойтой эмэгтэй тамхи татдаг болох нь тодорхой юм. Тамхи татдаг эмэгтэй инээмсэглэхэд шарласан шүд нь харагдаж, амнаас нь эвгүй үнэр ханхлана гээд боддоо. Тамхи татдаг хүмүүс огт татдаггүй хүмүүсийг бодвол шүдээ эмчлүүлэх зардалдаа илүү их мөнгө зарцуулдаг.

Эмэгтэйчүүдийн дунд никотин нь хир хортой болох талаар дэлхийн эрдэмтэд судалснаар эмэгтэй хүний бие организмын эмзэг байдал нь сөрөг нөлөөлөлд өртөхдөө илүү байдаг гэсэн эцсийн дүгнэлтэд хүрсэн байна. Ийм учраас таны дотоод эрхтэн тамхины утаанд хордсоноор ямар хор уршиг учирч болдгийг та бага сага ч болов мэдэж авсан байх.  Ийм учраас та тамхиа шууд хая. Бид эрүүл мэндийнхээ талаар өөрсдөдөө анхаарал тавьж чадахгүй л бол ямар ч гоо сайханч, ямар ч эмч танд тусалж чадахгүй гэдгийг санаарай.

Хэрвээ та одоо хүртэл тамхинаас гарч чадахгүй байгаа бол цорын ганц арга бол  гоо сайхны салонаар эмчлүүлэх шаардлагатай юм. Гоо сайхны мэргэжилтнүүд таны арьсанд зориулж, тусгай аргаар эмчилгээ хийлгэхийг санал болгож байна. Энэ нь механик пилингийн аргаар арьсны өнгөн хэсгийн үхмэл эд эсийг зайлуулж, дотроос нь эмчилснээр бодисын солилцоог сайжруулж, арьсны цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Ийнхүү арьсаа эмчилсний дараагаар таны арьс “чөлөөтэй амьсгалах болно”. Ийм их хүч чармайлт гарган байж тамхи татах хэрэг байна уу? Та өөрийнхөө амьдралыг өөрөө л шийднэ шүү дээ. Тамхи тань таныг таягдан хаяхаас нь өмнө та амжиж тамхиа хаяарай.

Emch.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш