Шинэ Зеландын Lower Hutt хотод амьдардаг 23 настай Тина Безнект мөнгө хэрэгтэй байна. Учир нь түүнд төлбөр нэхэмжлэх хуудас олноороо иржээ. Эдийн засаг тааруу байгаа энэ үед Тина "зарим зүйлээ" дуудлагаар худалдахаар шийдсэн байна. Чухам юу худалдах гэж байгааг нь түүний интернэтэд тавьсан "Миний өгзгөн дээрх таны шивээс" нэртэй зарлалаас харж болно. Түүний зарыг 111.000 гаруй хүн үзжээ. Дуудлага худалдаанд ялсан хүн Тинагийн нэг талын хонгон дээр есийг харьцах есөн сантиметр харьцаатай хүссэн дүрсээ шивүүлэх эрхтэй болох аж.
Өвөрмөц шийдвэр гаргасан түүнийг дэмжих хүн байхад шүүмжлэх хүмүүс ч байна.
Тина ярихдаа "Дуудлага худалдааны ялагч ухаангүй тэнэг зүйл хийхгүй гэдэгт итгэж байна, миний тавьсан зарыг дэлхий даяар олон хүн уншсан байна, би баяртай байна, хэд хэдэн орны иргэд надтай холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, хүн бүр үүний талаар ярьж байна, зарим хүмүүс өөрсдийнхөө хөрөг зургийг, харин бусад хүмүүс нэрээ бичүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн гэжээ.
Тинагийн биен дээр өөрийн сонгосон шивээсээ хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсээс хамгийн ихдээ 10.899 шинэ Зеланд доллар санал болгожээ. Энэ нь 8.600 орчим америк доллар юм.
Маш олон хүн түүний өгзгөн дээр хийх шивээсний загварыг санал болгосон гэнэ. Тина Безнек онлайн дуудлага худалдаагаа нэгдүгээр сарын 20-нд өндөрлүүлэх юм байна.
Ялагчаар тодорсон хүн түүний шивээс хийлгэсэн өгзөгний зургийг авна. Мөн шивээс хийлгэж байгааг нь харж болох юм байна. Тээврийн компанид ажилладаг Тина үүнээс олсон орлогынхоо 20 хувийг буяны байгууллагад хандивлаж, үлдсэнийг нь Австралид байгаа ээж дээрээ очих зардал болон бусад өрөө төлөхөд зарцуулах аж.
Э.АМАР