Мелбурний их сургуулийн профессор Спенсер Уйлъямсын хэлж байгаагаар түүний багийнхны хийсэн судалгааны дүнд зарим вирусыг өвчин үүсгэхээс нь өмнө зогсоож, идэвхигүй болгох боломжтой болжээ. Өвчин үүсгэгч вирусууд өсч үржихийн тулд эсэнд байдаг ферментүүдийг ашигладаг байна. Судлаачид тэдгээр ферментүүдийг болон вирус ферментэд хүрэхийн тулд дамждаг сувгийг голчлон судалжээ. Уйлъямс ярихдаа "Tэдгээр гол сувгуудын нэг нь үнэн хэрэгтээ хоёр салаалсан байдаг, нэг сувгийг хаахаар оролдвол вирус нөгөө сувгаар нь дамждаг" гэсэн байна.
Уйлъямс болон түүний судалгааны баг ферментийн зургийг гаргажээ. Түүний үзэж байгаагаар эмийн компаниуд вирус эсэн дэх ферментийг халдварлуулж, өвчин үүсгэхээс сэргийлдэг урвалыг удаашруулагчийг үйлдвэрлэх боломжтой юм байна.
Эсэнд байдаг ферментүүд нь катализаторын үүрэг гүйцэтгэдэг уургууд юм. Харин вирус эсэн дэх ферментүүдэд нөлөөлөн халдварлуулж, үржин, улмаар эсийг мөхөөдөг байна. Мелбурний их сургуулийн биомолекулын судалгааны ажилтан Сэлли Грас ярихдаа "Бидний яриад байгаа вирусууд бол гепатит Ц, ХДХВ, энэ төрлийн вирусууд жилд дэлхий даяар 180 сая хүнийг халдварлуулдаг гэжээ.
Профессор Уйлъямс одоогийн судaлгаагаа үргэлжлүүлэн хийхэд дахиад 10 жил шаардлагатайг хэлж байна. Гэхдээ тэрээр судалгааны ололт, үр дүнгийн ачаар зарим үхлийн аюултай өвчнөөс сэргийлэх үр дүнтэй эмчилгээний аргыг боловсруулах боломжтой гэдэгт итгэж байна.
Э.АМАР