Хойд Солонгосын удирдлагууд Ким Чен Ирийн эрх мэдэл түүний хүү Ким Чен Унд ямар ч саад бэрхшээлгүй шилжиж байгаа гэж дэлхий нийтэд ойлгуулахаар чармайж байна. Туршлагагүй шинэ удирдагч өвөө, эцэг хоёрынхоо байгуулсан улсыг цаашид удирдана. Гэвч Кимийн гэр бүлд өөр нэг хүү байдаг. Тэр бол Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Нам юм. Тэрээр 10-аад жилийн өмнө хуурамч паспорт ашиглан Японд очиж, Диснейлэндэд зочлохоор оролдсоноосоо болж аавынхаа итгэлийг алдсан тухай мэдээлэл байдаг.
Ким Чен Нам одоо Макаод амьдардаг байна. Тэрээр илүүдэл жинтэй, зугаа цэнгэлд дуртай гэдгээрээ олонд танигджээ. Харин Японы сэтгүүлч Ёжи Гоми түүний талаар өөр бодолтой байна. Тэрээр Ким Чен Намтай олон жил харилцаатай байгаа бөгөөд түүнтэй мэйлээр харилцдаг гэнэ.
Япон сэтгүүлч Ким Чен Уны ахтай гурван удаа биечлэн уулзжээ. Түүний бичсэн "Миний эцэг Ким Чен Ир ба би" нэртэй Ким Чен Намын тухай ном энэ долоо хоногт худалдаанд гарсан байна.
Ёжи Гоми түүнийг ухаалаг, өргөн мэдлэгтэй, өөрийн дүү болох Умардын удирдагч Ким Чен Уны талаар шударга зүйл ярьдаг гэж хэлжээ. Тэрээр ярихдаа "Ким Чен Нам дүүгээ туршлагатай багатай, хэтэрхий залуу, түүнийг бэлтгэх хангалттай цаг байгаагүй гэж хэлсэн" гэсэн байна.
Ёжи Гомигийн хэлснээр Ким Чен Нам эцгийгээ хатуу чанга хүн, эрх мэдэл шилжүүлэх талаар ярихаас олон жилийн турш татгалзсан гэж хэлжээ. Япон сэтгүүлчийн ярьснаар эцэг нэгтэй ах дүүсийг тусад нь өсгөсөн учраас тэд хэзээ ч уулзаагүй юм байна. Гэхдээ тэд хоёулаа Швейцарьт боловсрол эзэмшжээ. Ким Чен Нам Умард Солонгост эдийн засгийн шинэчлэлт хийх ёстой гэж бодож байгаагаа хэлсэн байна. Тэрээр Умард Солонгост ойрын хугацаанд өөрчлөлт гарахгүй хэдий ч 27 настай удирдагч, түүний дүү Ким Чен Ун эцэгтэйгээ адилаар ард түмнээ төмөр нударгаар захирахгүй гэж үзэж байна.
Ким Чен Нам Умард Солонгосын дэглэм задран унах аюулд ороод байгаа, Ким Чен Ун нэр төдий удирдагч байх болно, Умардын эдийн засагт шинэчлэл хийх шаардлагатай байгаа, гэхдээ тэгвэл дэглэмд аюул учирна гэж үзэж байгаа тухай Япон сэтгүүлчийн номонд бичжээ.
Э.АМАР