logo
Хиллари Клинтон Африкийн Того улсад айлчиллаа

Хиллари Клинтон Африкийн Того улсад айлчиллаа

2012/01/20
Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мягмар гаригт Того улсад хоёр цагийн хугацаатай айлчиллаа. Тэрээр баруун Африкт орших энэ улсад айлчилсан Америкийн анхны төрийн нарийн бичгийн дарга юм. Тогогийн ерөнхийлөгч Фор Нассинбе Клинтоныг угтан авчээ.
Того бол Бенин, Гаана улсын дунд оршдог 6.7 сая хүн амтай улс юм. Олон жил зогсонги байдалд байсны  дараа энэ улсын эдийн засаг аажим сэргэж, улс төрийн хувьд харьцангуй тогтворжжээ.
Того улс 2012-2013 оны хооронд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсон нь НҮБ Иран, Сирийн эсрэг арга хэмжээ авахыг олон улсад уриалж байгаа энэ үед энэ улсыг анхаарлын төвд аваачсан хэрэг юм.
Того улсын ерөнхий сайд Гилберт Хоунбе Клинтоны айлчлал түүхэн үйл явдал байсан гэж хэлсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш