logo
Сайдуудыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив

Сайдуудыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив

2012/01/20
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу Ардчилсан намаас хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өчигдөр үдээс хойш  УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив. УИХ-ын дарга тогтоолын төслийг хүлээн аваад асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж улмаар чуулганы хуралдаанд оруулах чиглэл өглөө
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш