Парламентад суудалгүй улс төрийн намууд, иргэний хөдөлгөөний төлөөлөгчид өнөө өглөө “УИХ-д тавих шаардлага” бичгийг Төрийн ордны баруун жигүүрт байрлах Уулзалтын өрөөнд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид гардууллаа.
Шаардлага гардуулах үеэр УИХ-ын Байнгын хороодын ажлын албаны дарга Д.Одсүрэн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид байв. Өнгөрсөн даваа гарагт парламентад суудалгүй улс төрийн нам, иргэний хөдөлгөөнийхнөөс бүрдсэн 25 байгууллагын төлөөлөгчид сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг хийж, уг хууль Үндсэн хууль, Хүний эрхийн суурь конвенциуд болон бусад хууль тогтоомжийг илт зөрчсөн хууль болсон гэсэн нэгдмэл байр суурь, дүгнэлт гаргаж, УИХ-д шаардлага хүргүүлэхээр тогтжээ.
Шаардлагыг МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл танилцуулсан бөгөөд уг бичгийг бүрэн эхээр нь сийрүүлбэл:
“Улсын Их хуралд тавих шаардлага
Хууль бус луйвар, хүчирхийллийн арга замаар байгуулагдсан өнөөгийн УИХ-ын гишүүд өөрсдийн суудлаа хадгалан үлдэхийн тулд Монгол Улсын үндэсний эрх ашигт харш, Үндсэн хууль болон бусад хуулиуд, Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай” олон улсын пактуудыг ноцтой зөрчсөн Сонгуулийн хуулийг цаг тулган баталлаа.
Иймд хууль ёсыг чанд сахина хэмээн өргөсөн тангарагаасаа няцсан УИХ-ын гишүүд, ард түмнийхээ жам ёсны эрх, Монгол төрийн эсрэг агуулга бүхий хууль баталсан гэж бид үзэж байна. УИХ-ын гишүүн бүр 3 тэрбум төгрөг хувааж авсан, ард түмний аж амьдралыг эрс доройтуулж, төр барих чадваргүйгээ харуулсан, улс төрийн зорилгоор бензин, шатахууны үнийг зохиомлоор өсгөж өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдсөн өнөөгийн УИХ-д хандаж дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Монгол Улсын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах эрх бүхий аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөллөөс бүрдэх Бүх Ард түмний Их хурилдайг хуралдуулах товыг 2012 оны нэгдүгээр сарын 30-ны дотор зарлаж, Улсын Их Хурал өөрөө санаачилгаараа тарах,
Хоёр. Монгол Улсын Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулж, Бүх Ард Түмний Их хурилдайгаар хэлэлцэн баталж, 2012 оны намар УИХ-ын Сонгуулийг зохион байгуулах зэргийг хатуу шаардаж байна.
Шаардлагыг эс биелүүлбээс ард түмэн өөрсдөө Бүх Ард Түмний Их Хурилдайгаа зарлан хуралдуулж, цаашдын замаа сонгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гээд МАХН, МҮАН, Монголын Либерал Нам, МНН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам гэсэн улс төрийн 5 нам, Миний Монголын газар шороо, Эрс шинэчлэл зэрэг хөдөлгөөн, Монгол цэргийн бэлтгэл хүчний болон Үндэсний шинэ нэгдэл залуучуудын зэрэг холбоо, Даяар Монгол хөдөлгөөн, Олон нийтийн хяналт зэрэг ТББ, Улс төр, стратеги судлалын төв /УТССТ/, Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв зэрэг байгууллагыг төлөөлсөн 23 хүний нэр тавьжээ.
Шаардлага гардуулсны дараа МАХН-ыг төлөөлж Н.Удвал, МҮАН-ыг төлөөлж Б.Цогтгэрэл, МЛН-ыг төлөөлж Л.Алтанчимэг, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Намыг төлөөлж Т.Оюунаа, Эрс шинэчлэл хөдөлгөөний Д.Энхбат, Монгол Улсын Аюулгүй байдлын төлөө зүтгэе байгууллагын Ч.Азар, МЦБХХ-ны Л.Жамбалжав, УТССТ-ийн Л.Эрдэнтуяа, Гонгоржав бошигт сангийн М.Ганзориг зэрэг хүн Монгол Улсын Их хуралд шаардлага тавих болсон үндэслэлээ тайлбарлалаа. Тэд улс орны өнөөгийн улс төр, нийгэм-эдийн засгийн байдал ээдрээтэй, ард түмэн бухимдалтай байгаа энэ үед УИХ-аас батлан гаргасан Сонгуулийн тухай хууль нь Монголын сонгогчдын эрх ашиг төдийгүй Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын заалтыг ноцтой зөрчсөнийг тэмдэглээд уг хууль батлагдахаас өмнө УИХ-д суудалгүй нам, эвсэл, хөдөлгөөний төлөөлөгчид УИХ-ын Сонгуулийн хуулийн Ажлын хэсэгт олон тодорхой санал, зөвлөмж өгсөн боловч тэдгээрийг харгалзан үзэлгүйгээр “Олигархиудыг өөгшүүлсэн, тэдний эцэг хууль” болсон хууль батлан гаргасан хэмээн буруушаасан юм.
Парламентад суудалгүй улс төрийн нам, Иргэний хөдөлгөөний төлөөлөгчид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц, ХЭҮК-д хандаж, улмаар олон улсын байгууллагууд, Гадаадад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд болон нийт ард түмэндээ сонордуулах гэж байгаагаа мэдэгдээд УИХ-ын дарга болон УИХ-д суудалтай хоёр намын бүлгийн дарга нартай уулзаж байр сууриа илэрхийлэх, мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.