logo
Ардчилсан Намын ҮЗХ-ны 35-р хуралд ҮЗХ-ны гишүүн Д.Аззаяагийн хэлсэн үг

Ардчилсан Намын ҮЗХ-ны 35-р хуралд ҮЗХ-ны гишүүн Д.Аззаяагийн хэлсэн үг

2012/01/20
Хөвсгөл аймгийн Үндэсний Зөвлөлдөх Хорооний гишүүн Аззаяа, намынхаа харъяаллаар,  иргэнийхээ хувьд бол баян орны ядуу иргэн Аззаяа.
Яагаад энэ үгийг хэлэх шаардлага гарсан бэ? гэхээр би амьдралынхаа 14 жилийг Баянхошуу гэдэг гэр хороололд Монголын ард түмний 3000 гаруй хүүхдийг өсгөсөн эмэгтэй. Би хоёр ТББ байгуулсан нэг нь цусны өвчтэй хүүхдийн иргэдийн холбоо гэж байгуулаад Монгол улсад 2 сая долларын цус цусны сийвэнг гадны хөрөнгө оруулалтаар оруулж ирэн хүүхдүүдийн амь насыг аварсан.
Амьдралынхаа 22 жилийг Монголын ардчилалд зорилусан ийм эмэгтэй заримдаа санхүүгийн хүнд асуудал миний амьдралд үүсдэг ингээд аргаад тасрахаараа хүмүүсээс явж мөнгө гуйдаг юм. Алтанхуяг даргадаа их баярладаг юм. Би байрны түрээсийн мөнгөгүй байна гэхээр ноднин өвөл надад өгөөд,,, зургаан сар амьдарсан. Тэгээд би энэ бүхэндээ дүгнэлт хийдэг юм. Би өнөөдөр яагаад ингэж амьдарч байнаа Аззаяа? гээд яагаад амьдралдаа ийм хариуцлагагүй байгаа юм бэ? гэж өөрөөсөө асуудаг. Тэгээд ингээд бодохоор надад ингэж бизнес хийж явах амьдарлаа гоё сайхан болгочих сайхан хаусанд орчих тэр их цагаа Монголын ардчилалд зориулсан байдаг юм. Би Монголын иргэдийн төлөө амьдралаа зориулсан ийм эмэгтэй.
Тэгээд одоо нэг юманд их гомдоод байгаа юм. Би өнөөдөр энэ танхимд Монголын ардчилсан үзэл бодолтой улстөрчид цугларсан гэж бодож байгаа. Өнөөдөр ялангуяа энэ танхимд байгаа Монгол эрчүүдээс Монголын улс төрч эрэгтэйчүүдээс эмэгтэй хүний хувьд эх хүнийхээ хувьд ардчилсан санаан дээр хатуу чанга зогсдог зарчимтай хүнийхээ хувьд нэг зүйлийг үнэхээр гуймаар байна. Өнөөдөр үнэхээр Монголын ард түмний амьдрал үнэхээр хүнд байгаа. 14 жил ажилласан Баянхошууныхаа хүүхдийн төв дээр одоо ч гэсэн би очдог. Яг нөгөө гуйлга гуйж байсан хүүхдүүд хэвээрээ яг нөгөө гудамжинд нүүрсээ зөөдөг архиа уудаг өвгөнтөө хуваагаад уудаг эмэгтэйчүүд бүгд хэвээрээ байж байгаа улам амьдрал нь хэцүү болчихсон. Махныхан нь  үнэ тав зургаан мянга гараад явчихсан. Автобусныхан үнэ 400 болчихсон ,,,,,  тэгээд намайг очихоор асуудгийн,,,,,,,,,
- Чи төрийн том дарга болчихсон хэзээ бидний амьдрал өөрчлөгдөх гэж байна?  Би хэлдэг би өөрийнхөө хэмжээнд хариулдаг. Би Монголын төрийг төлөөлж хэлэх боломжгүй. Миний зүрх үнэхээр харамсдаг, энэ байдлыг өөрчлөх юмсан гэтэл үүнийхээ төлөө яасан?,,,,,
Өөрийнхөө нам дээр ирээд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны эмэгтэйчүүдийг би уриалдаг. Өнөөдөр Монголын улс төрд өнөөдөр Монголын ардчилалд эмэгтэйчүүд бидний манлайлал их өөр байх хэрэгтэй байна. Магадгүй эрэгтэйчүүд зарим эрэгтэйчүүд мэдэхгүй байж магадгүй бид нар хэлж өгөх ёстой, засч өгөх ёстой гэж. 2 удаа Ардчилсан  Эмэгтэйчүүдийн холбооны дүрмийг бичсэн. Энэнийхээ төлөө маш олон удаа нэр хүнднийхээ хувьд олон удаа би хохирсон. За тэгээд би Монголын улс төрч эмэгтэйчүүдэд нэг юм хэлмээр байна. Яагаад гал тахих ёслолдоо Монголын эмэгтэйчүүдийг оруулахгүй байгаа юм. Магадгүй манай эрэгтэйчүүдийн зөв байх гэж би бодож байна. Яагаад гэхээр өнөөдөр манай Монгол Улсын Засгийн газарт манай намаас ганцхан эмэгтэй сайд байгаа. Куланда гэж. Дэндүү хариуцлагагүй эмэгтэй. Энэ эмэгтэйн тухай маш их юм сонсогддог. Энэ тогоон дотрооо ярих ёстой. Хамгийн сүүлд би хэн нэгэн хүнийг шүүх гээгүй яс үндсээр нь,,,,
  Монгол Улсын Засгийн газрын ширээн дээр суучихаад “Казакстан бол Монголоос дээрээ гэж,,,,,,,”   /гэж чи хараад байх юм байхгүй Куланда/. Чи Японы ард түмэнд  хонины фото зураг зарж өчнөөн мянган доллар луйвардчихаад,,,,,  чамайг Японы элчин сайдын яаман дээр  протокол тэмдэглэн чамайг байцаасан байдаг юм байна лээ. Тэр чинь гэрчтэй. Чи тэрийгээ Ардчилсан намд хандивласан гэж амиа авч гарсан байдаг. Бид нар бүх юмыг чинь мэднэ.
Тэгэхээр өнөөдөр бид нар эмэгтэйчүүд,  бид цагаан сүүгээ урсган үр хүүхдээ өсгөчихөөд ийм ядуу амьдрал дотор  “Манай эмэгтэй сайд”  ийм байна. Тэгээд манай эрэгтэй улстөрчид яаж хүндлэх юм бэ? Бид нар хэлэх юм аа хэлнэ. Чи намайг Аззаяа гуйлгачин амьдралаа өөд нь тат гэж мессэж бичсэн. Би чамайг Монгол Улсын төрийг, төрийн түшээ шиг түш,,,,,,,,,,, гэж өөдөөс чинь чамд зөвлөгөө өгсөн. Тэгэхээр би өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийг хэлмээр байна. Буруугаа битгий эрчүүдээс хай, өөрсдөөсөө хай, өөрсдөө өндөр ёс зүйтэй бай, өөрсдөө хүний төлөө сэтгэлтэй бай л даа. Гараад хүүхэд өсгөхгүй яасан юм бэ? Тэр эр нөхөргүй зовж яваа архинд ороод байгаа зүдрээд байгаа эмэгтэйчүүдийн төлөө та нар юу хийсэн юм бэ? Манай эмэгтэйчүүдийн байгууллага юу хийсэн юм бэ?
- Тэгээд бид нар дарга болох ёстой Монголын Улсын Их хуралд орж суух ёстой гэж хэлдэг. Ёстойгоо тэгээд батлах ёстой ш дээ та нар.
Чи тэгж хүн доромжилдгоо болиорой за юу. Би чам шиг тэгж япон өвгөн тэвэрч хэвтээгүй,,,  би 14 жил Монголын ард түмний хүүхдийг өсгөсөн гавъяатай эмэгтэй,,,

2012.01.11
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш