Энэтхэгчүүд сүүг хамгийн ариун ундаанд тооцдог. Гэтэл Засгийн газрын мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд Энэтхэгт худалдаж байгаа нийт сүүний 68 хувь нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй буюу хүний биед хортой гэсэн судалгаа гарчээ. Ихэнх сүүнээс хүний эрүүл мэндэд хортой тэр тусмаа элэг, бөөр, гэдэс ходоодонд муугаар нөлөөлдөг химийн бодисууд илэрчээ. Энэтхэгт цэвэр усны асуудал хурцаар тавигддаг. Сүүнд байгаа ихэнх өвчин үүсгэгч нянгууд бохир усаар дамжин орж ирдэг байна. Үнээний фермийн аж ахуй эрхэлдэг хүмүүс сүүндээ ус хольсноос сүү бохирдож, өвчин үүсгэдэг болжээ. Хэдийгээр засгийн газрын стандарт, хууль дүрэм байдаг ч хяналт муугаас, тэр болгон хууль хэрэгждэггүй, хортой сүүг хянах боломжгүй байдаг байна. Ялангуяа үнээний ферм ихээр байдаг хөдөө орон нутагт хууль бүр ч хэрэгждэггүй гэдгийг хүнсний аюулгүй байдал хариуцсан албаны хүн хүлээн зөвшөөрч байна. Энэтхэгийн Засгийн газар өөрсдөө судалгаа хийж, нийт сүүний 68 хувь нь эрүүл мэндийн шаардлага хангаагүй, хортой сүү болохыг тогтоож байгаа нь дэвшил гэнэ. Ялангуяа худалдан авагчдад бол сайн мэдээ аж. Цаашид Засгийн газар хяналт шалгалтаа дээшлүүлж иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалан, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих юм байна.
Shuum.mn
Shuum.mn