Хонконгт загварын 7 хоног болж, Шанхай хотын загвар зохион бүтээгч Ши-Ган өөрийн загварын коллекцээс танилцуулсан байна. Түүний Дорнын болон Европын холимог загварын хувцасны дэлгүүр Хятадын хэмжээнд өнгөрсөн жил 47 сая долларын ашигтай ажиллажээ. Хятад улс нэг үе зөвхөн хувцас үйлдвэрлэгч улс байсан. Харин одоо Дундад улсын эдийн засаг өсч, хүмүүсийн амьжиргаа дээшилсэн тул хүмүүс үндэсний чамин брэндийн хувцас өмсч үйлдвэрлэгчээс хэрэглэгч улс болж байна. Их Британийн загвар зохион бүтээгч Крэйг Лоренс Хятадын загвар зохион бүтээгчдийн ур чадвар сайжирч, дэлхийн хэмжээнд гарч ирэн, Дорнын үндэстний өвөрмөц загваруудыг гаргаж, загварын ертөнцөд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байгаагаа хэлсэн байна. Загварын урлаг судлаач Анжела Теогийн ярьж байгаагаар Хятадын өөрсдийн үндэсний шинэ брэндүүд Хятададаа нэр хүндтэй болж байгаа. Дундад улсын худалдан авагчид ч үндэсний брэнд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих эрмэлзэл байдаг ч дэлхийн алдартай брэндүүд Хятадын зах зээл дээр ноёлсоор байгаа юм байна. Хонконгийн загварын шоунд 26 улсын загвар зохион бүтэгчид оролцож, 1900 гаруй загварыг танилцуулсан байна.
Shuum.mn
Shuum.mn