logo
Тайвань эмэгтэй 20 жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ

Тайвань эмэгтэй 20 жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ

2012/01/21
Тайвань гаралтай залуухан эмэгтэй Изабел 20 жилийн дараа гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзжээ. Түүний ээж нь тарчиг амьдралтай байсан тул охиныхоо ирэээдүйг бодож 20 жилийн өмнө Изабелийг 7 настай байхад нь Тайваний нэгэн баян гэр бүлд заржээ. Бяцхан охиныг худалдаж авсан баян айл сүүлд АНУ-руу цагаачилснаар түүний сураг үндсэндээ тасарсан байна. Изабел баян айлд өргүүлээд сайхан амьдрах байтугай бага нас нь зодуур, нүдүүр, хүнд хүчир ажил дарамт шахалт дор өнгөрчээ. Тэрээр уншиж бичиж сураагүй байсан бөгөөд мөнгө зарцуулах эрх мэдэлгүйгээр өргүүлсэн айлдаа өсч өндийжээ. Сүүлд 20 гарсан хойноо бүхнийг ухаарч өргүүлсэн гэрээсээ оргожээ. Тэрээр хэдийгээр ээж нь төрсөн охиноо баян айлд зарсан ч ээжийгээ уучилж, төрсөн эх дээрээ эргэн очихыг хүсч мөрөөдсөөр иржээ. Төрсөн эхийгээ хайж байгаа охины талаарх мэдээ анх CNN-ийн сувгаар цацагдсаны дараа Тайвань даяар түүнд туслах аян өрнөж, Тайваний гадаад хэргийн сайд Лос Анжелест очиж, түүнтэй уулзсанаар  Изабел эргэн гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломж бүрджээ. Изабелийн охин дүү эгчийгээ анх зурагтаар олж харж, танин бусдад мэдэгдсэнээр түүнийг сураглаж эхэлсэн байна. Тайваний эрх баригчид болон Изабелийн хуульч, найз залуу нар нь түүний бичиг баримт, онгоцны зардлыг зохицуулж өгөн, эх оронд нь аюулгүй буцаан авчирсан байна. Одоо тэрээр Тайваний зүүн хэсэгт орших Тайчун хотод гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байна. Изабел өнгөрсөн пүрэв гаригт эх орондоо ирснээр цагаан сарыг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжтой болжээ. Тайваний иргэд хүний наймаа, хүүхдийн хүчир хөдөлмөр, зодуур нүдүүр бүхнийг даван туулж чадсан Изабелээр бахархаж байгаагаа илэрхийлсээр байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш