logo
Пакистанд цэргийн эргэлт гарахгүй байх олон шалтгаан байна

Пакистанд цэргийн эргэлт гарахгүй байх олон шалтгаан байна

2012/01/21
Пакистаны эрх баригчид, цэрэг армийнхан, хууль хяналтын байгууллага бүгд ядууралтай тэмцэж улсынхаа эдийн засгийг босгохоор зорьж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа. Цэргийнхэн лалын хэт даврагсдын эсрэг дайн явуулсаар олон жилийн нүүрийг үзэж, туйлдаж, сульдаад байгаа. Өөрөөр хэлбэл Пакистаны дотоод байдал тогтворгүй хэвээр байна гэсэн үг юм. Пакистаны хамгийн хүчирхэг институци болох цэрэг армийнхан ард иргэдийн сонгож, байгуулсан Засгийн газрыг түлхэн унагаан, цэргийн эргэлтээр одоогийн засгийн эрхийг авсан. Тиймээс дахин цэргийн эргэлт гарахгүй гэх баталгаа байхгүй байгаа юм. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар Пакистанд ойрын хугацаанд цэргийн эргэлт гарахгүй 5 үндсэн шалтгаан байгаа юм байна.
1-рт Пакистаны ард түмэн цэрэг армийнхныг дэмжихээ больсон. Ерөнхийлөгч асан Генерал Мушараф цэргийн эргэлтээр засгийн эрхийг авсан боловч улс орныхоо байдлыг дээрдүүлж чадаагүй сургамж ард түмэнд бий. Пакистаны иргэд ардчилсан засгийн газрыг дэмждэг болсон нь судалгаанаас харагдаж байгаа.
2-рт Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй бөгөөд 24 цагаар мэдээ дамжуулдаг учир ард иргэд Пакистаны улс төрчид болон эрх баригчдын үйл ажиллагааны талаар хангалттай мэдээлэл авч байгаа.
3-рт Хуулийн байгууллага, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Пакистаны одоогийн байгаа Үндсэн хуулийн цэц ямар ч хууль бус ажиллагаа, цэргийн эргэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогийн цэргийн засгийн газартайгаа нягт хамтран ажилладаг. 
4-рт Гадаад байдал. Пакистаны ойрын холбоотон болох АНУ болон Хятад улсууд цэргийн эргэлтийг дэмжихгүй. Холбоотон улсууд Пакистанд тогтвотгүй байдал үүсэхийг хүсэхгүй. Хэдийгээр АНУ болон Пакистаны харилцаа хүйтрээд байгаа ч Америкчууд Пакистаны улс төрд нөлөөтэй хэвээр байгаа. Мөн Афганистан болон Пакистаны байгуулсан хэврэг, эмзэг энхийн гэрээг тасалдуулах нь 2 улсад ашиггүй. АНУ-ы Афганистанд явуулж байгаа цэргийн ажиллагаа талаар өнгөрнө. Пакистан ч АНУ-ыг ашиглан цэрэг армиа хүчирхэг орчин үеийн, мэргэжлийн болгох сонирхолтой байгаа.
5-рт  Үндсэн хуулийн цэц үүргийнхээ дагуу үндсэн хуулийг хамгаалж, авлигад идэгдсэн улс төрчдийн эсрэг ажиллаж эхэлсэн. Тэгэхээр авлига хээл хахуульд идэгдсэн эрх баригч улс төрөөс зайлуулахын тулд  цэрэг армийнхан бус харин үндсэн хуулийн цэц ёс журмынхаа дагуу тэмцдэг болж байгаа юм. Эдгээр 5-н үндсэн гол шалтгаанаас болж Пакистанд цэргийн эргэлт гарах боломжгүй бөгөөд цаашид ч улс төр нь тогтвортой байна гэж судлаачид үзэж байгаа юм. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш