АНУ төдийгүй дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан, Гладиаторууд бослого тэмцэл өрнүүлэн эрх чөлөөгөө олж авч байгаа “Спартак- Цус бас Элс” киноны 2-р анги болох “Спартакийн өшөө авалт” нэртэй телевизийн цуврал кино Лос Анжелест нээлтээ хийлээ. Боолын эзний гэргий Лукретияд тоглосон Шинэ Зеландын жүжигчин Луси Ловлес шүтэн бишрэгчиддээ хандаж шинэ киноныхоо талаар ярьсан байна. Харин шинэ киноны гол дүр Спартакт Австралийн жүжигчин Лиам Макинтайр тоглосон байна. Учир нь Спартакийн дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн гол дүрийн жүжигчин Энди Витфилд өнгөрсөн жил хорт хавдар тусч, дөнгөж 39 настайдаа нас барсан юм. Уэльсийн жүжигчин Энди Витфилдийг нас барсан гэсэн харамсалтай мэдээллийн дараа Спартакийн 2-р анги хийгдэх болов уу үгүй болов уу гэсэн асуулт шүтэн бишрэгчдийнх нь дунд гарч ирсэн юм. Гэсэн ч “Спартак” киноны уран бүтээлчид Эндигийн оронд Лиам Макинтайр гэх авьяаслаг залууг тоглуулжээ. Лукретияд тоглосон Шинэ Зеландын жүжигчин Луси Ловлес Энди Витфилдийн үхэлд харамсч явдгаа илэрхийлээд түүнийг маш чадвартай авьяаслаг жүжигчин байсныг хэлсэн байна. Мөн Энди киноныхоо 2-р ангид тоглохыг хүсдэг байсан. Шүтэн бишрэгчдээ баярлуулахыг мөрөөдөж явсныг дурссан байна. “Спартакийн өшөө авалт” нэртэй шинэ цуврал кинон дээр Гладиаторууд бослого тэмцэл ширүүсч агуу Ром гүрнийг мөхөөдөг тухай гардаг байна. “Спартак”-ийн дүрд тоглосон Австралийн жүжигчин Лиам Макинтайр Сапртак киноны 2-р анги нь эхний ангиа бодвол илүү их тэмцэл өрнөлтэй болсон талаар ярьсан байна. “Спартак- Цус бас Элс” цуврал кино гарч эхэлсэн цагаасаа хойш дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд 150 гаруй улсад агаараар цацагдсан юм. Шинэ анги энэ сарын 27-ноос эхлэн Америкийн Старс телевизээр гарч эхлэх юм байна.
Shuum.mn
Shuum.mn