Францын сэтгүүлд зориулж нүцгэн зургаа авахуулсан Иран гаралтай жүжигчин эмэгтэй эх орондоо очих эрхгүй болжээ. Голшифте Фараханигийн нүцгэн зураг Мадаме Ле Фигаро сэтгүүлд хэвлэгдсэний дараа Иран болон Ойрхи Дорнодын орнуудад амьдардаг маш олон хүн түүний Facebook хуудсыг үзсэн байна.
Парис хотод амьдарч байгаа Фарахани ерөнхийлөгч Махмуд Ахмаденижадын соёлын талаар баримталдаг бодлогын дагуу Ираны кино уран бүтээлчдийн дагах ёстой байдаг хатуу дүрэм журмыг эсэргүүцэн өнгөрсөн жил эх орноо орхижээ.
Ираны засгийн газрын албаны хүн түүнд эх орондоо эргэн ирэхгүй байхыг сануулсан гэдгийг жүжигчин эмэгтэй хэлжээ.
Фарахани жүжигчин Леонардо Ди Каприогийн хамт Холливүдийн Body of Lies кинонд тоглосон юм. Тэрээр уг кинонд Америкийн тусгай албаны шархадсан ажилтанд тусалдаг сувилагчийн дүрд тоглосон байна.
Ираны найруулагчийн "A Separation" кино Алтан Бөмбөрцөг наадмын Шилдэг Гадаад кино шагналыг аваад байгаа төдийгүй Оскарт нэр дэвшсэн аж. Фарахани "A Separation" киноны найруулагч Ашгар Фархадигийн хэд хэдэн кинонд тогложээ.
Сэтгүүлд зураг нь хэвлэгдсэнээс хэдхэн цагийн дараа Фараханигийн Facebook хуудсанд олон мянган хүн сэтгэгдлээ бичиж үлдээжээ. Зарим хүн түүнийг ёс журамгүй хэмээн шүүмжилсэн ч бусад нь жүжигчнийг лалын шашинтай орнуудад эмэгтэйчүүдийн эсрэг тавьдаг хоригийн эсрэг зогссоных нь төлөө дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Э.АМАР