logo
Жонни Депп, Ванесса Парадис нар 'тусдаа амьдарч байна

Жонни Депп, Ванесса Парадис нар 'тусдаа амьдарч байна

2012/01/21
Жүжигчин Жонни Депп 14 жил хамт амьдарсан Ванесса Парадисаасаа тусдаа амьдарч байгаа талаар Америкийн сонин хэвлэлээр мэдээлжээ. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд  охин Лили-Рөүз нь 12 настай, хүү Жак нь есөн настай юм байна.
Депп, Ванесса хоёр Францын Plan de la Tour сууринд байдаг гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байжээ. Харин сүүлийн үед гарсан мэдээллээр бол Депп Лос Анжелест голцуу амьдарч байгаа аж.
Францын дуучин, жүжигчин Ванесса хоёр жилийн өмнө Жонн Депп Анжелина Жолитой цуг Жуулчин киноны зураг авалтад оролцож байх үед түүнийг зарим үзэгдэлд нь тоглохгүй байхыг шаардсаны дараа хосууд салах дээрээ тулаад байгаа тухай мэдээллүүд гарч байсан.
Хамгийн сүүлд гарсан мэдээлэлд Депп Бондын цувралд тоглосон Эва Грийнтэй хамт Dark Shadows хэмээх цус сорогчийн сэдэвтэй кинон дээр цуг ажиллаж байгаад Ваннеса сэтгэл дундуур байгааг онцолжээ. Депп Бондын цувралд тоглосон Эва Грийнтэй хамт Dark Shadows хэмээх цус сорогчийн сэдэвтэй кинон дээр цуг ажиллаж байгаа юм.
Жонн Депп Франц дуучинтай танилцахаасаа өмнө  Winona Ryder, Kate Moss болон Sherilyn Flynn нартай дотно харилцаатай байсан юм.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш