Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулсан “МҮЭ-Үнийн хөөрөгдлийн эсрэг” жагсаал цуглаанд оролцогчид УИХ, Засгийн газарт хандан шаардах бичиг хүргүүллээ. Жагсааал цуглаанд оролцогчдын төлөөллийг УИХ-ын Тамгын газрын холбогдох ажилтнууд хүлээн авч уулзсан бөгөөд шаардлагыг УИХ-ын удирдлага, УИХ-ын гишүүдэд уламжлаад байна. Уулзалтын үеэр жагсаал цуглаанд оролцогчдыг төлөөлж МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар уг шаардлагыг уншиж танилцуулсан. Валютын ханш огцом өсч импортын бараа, нефтийн бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд хүнд дарамтыг бий болгоод байна.
Улс орны нийгэм, эдийн засагт үүссэн дээрх нөхцөл байдал нь иргэд хөдөлмөрчдийн худалдан авах чадварыг бууруулан, нийгмийг бүхэлд нь хамарсан хямралт байдал үүсээд байгааг дурьдаад “МҮЭ-Үнийн хөөрөгдлийн эсрэг” жагсаал цуглаанд оролцогчдоос дараахь асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж, шийдвэр гаргахыг шаардсан байна. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурал төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг яаралтай авч хэлэлцэн, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах,
2. Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж, худалдан авах чадварыг өмнөх түвшинд хүргэх,
3. Бензин, шатахууны үнийг бууруулах,
4. Хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, ажил үйлчилгээний үнэ тарифын зохиомол өсөлтийг зогсоож, зохистой түвшинд барих гэжээ.