logo
Хүүхэддээ өгч болохгүй 8 эм

Хүүхэддээ өгч болохгүй 8 эм

2012/01/21

1.Аспирин

Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь Reye’s Syndrome буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэгд хүртэх аюултай байдаг байна. Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг.  Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юмуу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй бизээ.

2.Жоргүйгээр ханиадны эмийг авахгүй байх

2007 онд Америкийн Food and Drug Administration –с зарим нэг хүүхдийн ханианы эмийг 6 с доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байхаа. /Tylenol, Johnson’s baby –н нэр төрлийн эмүүд/  Эдгээр эмүүдийг 6 с доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг мөн 2-с доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судлан шинжлээгүй байгаа билээ .Хэмжээ нь ихдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх болон ахиухан шингэн юм уулгахыг танд зөвлөе.

3-Бөөлжис/Гулгилт/-ын эсрэг эм

Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэддээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурийн зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй.  Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.

4.Том хүний эм уулгах

Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе.

5.Хэн нэг хүнд бичсэн эмийн жороор эм өгөх

Өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй.Эмийг зөвхөн уг хүнийнх нь л өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдагийг сана.

6.Хугацаа нь дууссан

Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг бол шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэсэнээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлж эхлэнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй хугацаа нь дууссан эмийг жорлонлуугаа урсгаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.

7.Парацетамол агуулсан

Халуун болон өвчин намдаахын тулд парацетамолын найрлагатай эмүүд байдаг гэвч хүүхэддээ дан парацетамолыг өгч болохгүй. Эм чинь л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/агуулсан эмийг хэрэглүүлээрэй.

8.Зажилдаг эм

Зажилдаг эм нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай байдаг. Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгсөнийхөө дараагаар иогурт ч юмуу шингэн зүйлийг идүүлээрэй. Сэрэмжлүүлэх зүйлс Ургамлын гаралтай ихэнх эмнүүд ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэсэн үүднээсээ аюулгүй байдаг ч гэсэн энэ нь хүүхдэд зүгээр гэсэн үг биш юм. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ихэнхдээ харшлын шалтгаан болж байдагаас гадна элэгийг гэмтээх болон цусны даралтыг ихэсгэж байдаг. Тун хэтрэх буюу буруу эмтэй холисон тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Хүүхэддээ ургамлын гаралтай зүйлсийг хэрэглүүлэхээсээ өмнө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.

Эх сурвалж:
www.orloo.info

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш