logo
Төрийн ордны хамгаалалтынхан МҮЭ-ийн хэвлэлийн ажилтны биед халдаж, телевизийн бичлэгийг устгалаа

Төрийн ордны хамгаалалтынхан МҮЭ-ийн хэвлэлийн ажилтны биед халдаж, телевизийн бичлэгийг устгалаа

2012/01/21
Үнийн хөөрөгдөл дээд цэгтээ хүрч ард иргэдийг туйлдуулж байгааг эсэргүүцэн МҮЭ-ийн холбооноос олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулж, Засгийн газрын ордныг бүслэн, тэмцэл явуулж байгаа билээ. Өчигдөр болсон жагсаал цуглааны үеэр Засгийн газраас хэлэлцээрийг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн боловч бямба гарагийн 16.00 цагийн байдлаар хэлэлцээр эхлээгүй тул МҮЭ-ийн холбооноос хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх шаардлагыг дахин өгөхөөр төрийн ордонд очсон юм. Энэ үеэр ордон эзгүй байснаас МҮЭ-ийн төлөөллүүд албан бичгээ үлдээх гэсэн боловч төрийн ордны хамгаалалтын ажилтнууд албан бичгийг ордны хаалганы гадна гарган хаяж, телевизийн бичлэгийг устгажээ. Мөн МҮЭ-ийн хэвлэлийн ажилтны камерыг булааж авахыг завдлаа. Төрийн ордны хамгаалалтынхны энэхүү түрэмгий ажиллагааг харсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай тэднийг энэ үйлдлээ зогсоохыг шаардаж, ҮЭ-ийнхэнд туслалаа. Иргэд хөдөлмөрчдөөс тавьж буй саналыг төрийн байгууллагууд хэрхэн хүлээн авч байгаагийн нэгэн жишээ болж байгаад МҮЭ-үүд харамсч байна. 









Ц.Баяр www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш