logo
Манаачийг нь хүлээд дээрэмджээ

Манаачийг нь хүлээд дээрэмджээ

2012/01/23

Сүүлийн үед бусдыг дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа. «Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд орших 157 дугаар цэцэрлэгийн манаачийг хүлэн эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг 17-ны 02:04 цагт авч шалгахад, тус цэцэрлэгийн манаач Ц-ийг ажил дээрээ байхад нь цэцэрлэгийн цонхыг хагалан бараан хувцастай үл таних 2 залуу орж, ирэн цахилгааны утсаар түүнийг хүлэн, Скайтелийн гар  утас, 90.000 төгрөгийг нь дээрэмджээ. Тэдгээр дээрэмчид тус цэцэрлэгийн эрхлэгч С-ийн  өрөөнөөс хар өнгийн пасктай 100 ам доллар, 200 юань, алтан бөгж 2 ширхэг, алтан гинж, зүүлт, хос монетон ээмэг, мөнгөн аралтай эмэгтэй хүний ширэн бүс зэрэг эд зүйлийг авч явсныг тогтоосон байна.

С.Амар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш