2011 оны сүүлийн улиралд Хятадын ДНБ-ий өсөлт хоёр хүртэл хувиар буурсан нь сүүлийн хоёр жил хагасын хугацаан дахь хамгийн муу үзүүлэлт болов. Үүний гол шалтгаанууд бол экспорт буурсан, тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зогсонги байдалд орсон явдал юм. Гэхдээ эдийн засгийн эрчимтэй өсөлт нь нийгмийн байдал нь тогтворгүй Хятадын улс төрийн тогтвортой байдлын баталгаа болох учир Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао болон Ардын банкнаас нь эдийн засгаа дэмжих талаар идэвхтэй арга хэмжээ авч явуулахыг хүлээж байна.
Хятадын ДНБ-ий өсөлт 2010 онд 10,4 хувьтай байсан бол 2011 онд 9,2 хувь байв. ДНБ-ий өсөлт гуравдугаар улиралд 9,1 хувь байсан бол дөрөвдүгээр улиралд 8,9 хувьтай гарчээ. Санхүүгийн хямрал гаарч байсан 2009 оны хоёрдугаар улиралд л ДНБ-ий улирлын өсөлт хамгийн бага буюу 7,9 хувьтай гарсан байна.
Дэд бүтцийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт болон автомашины үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт буурсан, тэрчлэн барилгын салбар зогсонги байдалд орсон зэрэг нь өсөлт буурах шалтгаан болсныг шинжээчид онцоллоо. Орон сууцны үнийн хөөрөгдлөөс зайлсхийхийн тулд Хятадын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олгодог зээл, татаасаа зориуд багасгасан нь 2011 оны сүүлийн улиралд орон сууцны борлуулалт сүүлийн гурван жилийн хамгийн бага үзүүлэлттэй гарахад нөлөөлжээ.
Дэлхийн банкнаас 5,9 триллион доллар гэж үнэлж, харин худалдан авах чадварын хувьд 10 триллион доллароор үнэлэгдэж байгаа Хятадын эдийн засаг ДНБ-ий хэмжээгээр одоогоор дэлхийд хоёрдугаарт орж байна. Түүхий эд болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний томоохон импортлогч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац саарсан нь бусад улсын эдийн засагт тэр даруйдаа нөлөөлнө гэсэн болгоомжлол төрүүлж байна. 2011 оны 11 дүгээр сартай харьцуулахад 12 дугаар сард Хятадын импортын өсөлтийн хурдац бараг хоёр дахин удааширч 22,1 хувиас 11,8 хувь болж буурчээ.
Хятадын Засгийн газар инфляц өсөхөөс зайлсхийж, ажлын байрны тоог бууруулахыг эрмэлзэж байгаа, гэхдээ ажлын байрны тооны бууралт маш бага байсан учир эдийн засгаа «халаахгүйн» тулд БНХАУ-ын мөнгөний бодлого инфляцийг тогтоон барих, хөрөнгө оруулалтад хяналт тавихад чиглэсэн байна. Үүний сацуу 2011 оны 12 дугаар сард тус улсын хөдөөгийн хүн амын дунд нийгмийн тогтворгүй байдал үүсгэхэд хүргэж буй инфляцийн түвшин 4,1 хувь болтлоо буурчээ. Ийм нөхцөлд БНХАУ-ын удирдлагаас эдийн засгийг эрчимжүүлэх талаар идэвхтэй арга хэмжээ авахыг хүлээж байна.
2012 онд хадгаламжийн хүү 6,56-6,06 хувь, хадгаламжийн хэмжээ 21-19 хувь болж буурч, улсын зардал нэмэгдэж, компаниудын татварын дарамт буурна гэж шинжээчид таамаглаж байна.
Статистикийн сүүлийн үеийн мэдээллүүд тааруу гарсан хэдий ч Хятадад бизнес эрхлэх нөхцөл тааламжтай болохыг хүлээн Азийн зах зээлд өсөлт ажиглагджээ. Тухайлбал, Шанхайн индекс 4,2 хувиар өссөн байна. Хятадын эдийн засгийн хүчин чадал барагдах болоогүй гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. 2011 оны үзүүлэлтээр Хятадын хотын хүн амын тоо анх удаа хөдөөгийнхөөс давжээ. Хотжилтын түвшин ингэж өөрчлөгдсөн нь тэртэй тэргүй нэмэгдэх учиртай дотоодын эрэлтийн өсөлтөд нөлөөлөх болно. Харин тус улсын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн хувьд одоо зөвхөн ажлын шинэ байр бий болгох, мөнгөний бодлогоо илүү уян хатан болгох тал дээр санаа тавих л үлджээ.
З.Амгалан
МОНЦАМЭ