Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, доктор, профессор Д.Бямбасүрэнгээс өнөөгийн эдийн засгийн төлөв байдлын талаар тодруулга авлаа.
Монголчууд 2011 оноо үдэж, 2012 оноо угтаж байна. 2012 он бол монголын түүхэнд маш өндөр хариуцлагатай он байх болно. Одоо бидэнд шийдэгдээгүй асуудал олон бий. Алдаж оносон зүйлүүд ч бас багагүй байна. Улс орны маань эдийн засаг сүүлийн жилүүдэд өндөр хурдацтай хөгжиж байна гэх боловч Монгол дахь ядуурлын түвшин улам бүр нэмэгдэж байна. Хээл хахууль, авлигал, төрийн ялзрал доройтол нэмэгдэж байна. Олон улсын хэмжээгээр харахад манайхан авлигалын төвшингээрээ маш муу үнэлгээтэй орны тоонд орж явна. Монголын ардчилал ийм байх ёсгүй. Монголчууд ийм байхыг хүсээгүй. Тэгэхээр 2012 оны сонгуулиар энэ бүхнийг өөрчлөх зорилтууд мөн тулгарлаа. Одоог хүртэл бид эдийн засгаа хөгжүүлэхдээ өвөг дээдсээс уламжилж ирсэн байгалийн баялгаа ашиглах ийм л замаар явж ирлээ. Өвөг дээдсийн хураасан хөрөнгийг хүүхдүүд авдрыг нь нээгээд ухаж байгаатай адил юм. Үүнийг хөгжил гэж хэлж болохгүй.
Ер нь сүүлийн үед монголын улс төрд сөрөг хүчин байхгүй болоод эрх баригч олонхи улс төрийн хүчний нөлөөнд ардчиллынхан шургасан явдал монголын нийгмийг ийм зам руу түлхэн оруулж байна гэж боддог.
Улс төрийн залуу хүчин, олон нийтийн хөдөлгөөн цаашдаа улам их эрч хүчээ авах байхаа гэж бодогддог. Манайх байгалийн баялгаа ашиглахдаа эзэн хүний ёсоор хандаж чадсангүй гэж харамсдаг. Уг нь манай Үндсэн хуульд зааснаар газар түүний хэвлийн баялаг бол бүх ард түмний өмч төрийн мэдэлд байх ёстой. Гэтэл бүх ард түмний өмч маань гадаадынхны өмч болон хувирлаа. Хамгийн эхнийх нь Оюутолгой болж байна. Оюутолгойн асуудал дээр одоогийн өндөр албан тушаалтнууд хэдийгээр сайн сайхан магтаалын үг хэлж байгаа боловч эдийн засгийн бодит тооцоогоор харахад тэдний хэлж байгаагаас бид хоёр дахин бага ашиг авахаар болсон. Гадныханд дулдуйдсан гэрээ хийчихлээ. Араас нь Таван толгойг ярьж байна. Ер нь монголын эдийн засгийг доройтуулж байгаа нэгэн зүйл нь улс төрийн намууд сонгуульд орохдоо ямар ч үндэслэл тооцоо байхгүй амлалт өгдөг. Жинхэнэ баялгийн шударга хуваарилалтыг хэрэгжүүлж чаддаггүй учраас ард түмэндээ тогооны шавхруу өгсөн болоод эдийн засгаа сүйрүүлдэг ийм л замаар явж байгаа. Жилийн 18 хувийн өндөр өсөлттэй эдийн засаг 14 хувийн инфляцитай байгаа гэдэг бол санаанд багтамгүй зүйл.
Энэ бол бид нар эдийн засгийнхаа асуудалд цоо шинээр хандах ёстойг харуулж байна. Гэхдээ ийм хандлагаар явж байгаа төр засгаа ард түмэн бид л өөрсдөө сонгодог. Үүнийг өөрсдөө засахаас өөр хэн ч ирж монголын ард түмэнд шударга ёсыг хадаг дээр тавьж бэлэглэхгүй.Хэдэн зууны турш монголчууд маш их өндөр хариуцлагатай эрэлхэг баатарлаг зоригтой үйл явдлуудыг бүтээж ирсэн байдаг. Луу жилдээ бүгдээрээ энх амгалан эрүүл мэнд байж улс орныхоо хөгжлийн хувь заяаг шийдэхэд шийдвэрлэх алхам хийгээсэй гэж хүсье.
Эх сурвалж: