Өнгөрсөн жил Хар тамхитай холбоотой гэмт хэргээс болж Гватемал, Эль-Салвадор, Гондурас зэрэг улсуудад 17 мянга гаруй хүн бусдын гарт амиа алдсан. Гондуураст хүн амины хэргийн бараг 90 хувь нь илэрдэггүй. Гондураст хар тамхины бүлгүүдийн тэмцлийн золиосонд маш олон хүн амиа алдсаар байна. Цагдаа нартай хамтарч сурвалжлага бэлтгэж байсан сэтгүүлч гэмт хэрэг гарсан газар дээр очиж үзэхэд нэг эрэгтэй хүн толгойдоо буудуулж амиа алдсан байж. Цагдаа нарын хэлж байгаагаар ямар ч гэрч байхгүй. Гэмт хэрэг гарч байхад хэн ч юу ч хараагүй дуулаагүй юм байна. Гватемал, Гондурас зэрэг улсууд нь Өмнөд Америкийн Колумб, Венесуэл улсуудаас АНУ болон Мексик рүү зөөгддөг хар тамхины гол зам болж хувирснаас болж гэмт хэргийн гаралт ихэсчээ. Эмнэлгийн морг нэг өдөрт 20 гаруй хүний цогцос хүлээн авдаг байна. Амиа алдагсын 80 хувь нь гадны нөлөөтэй байдаг аж. Нэгэн Гондурас эмэгтэй 2 хүүгээ алджээ. Хүн амины гэмт хэргийн гаралтын тоо АНУ-ынхаас даруй 16 дахин их байгаа ажээ. Авсны мод бэлтгэж, энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд орлого сайн юм байна. АНУ-ын санхүүжилтээр гэмт хэргийг бууруулах төв ажилладаг. Тэнд байгаа насанд хүрээгүй хүүхдүүд бүгд хүчирхийлэл, буудалцаан, хүн амиа алдаж байхыг харсанаа хэлжээ. Гадаад хүмүүс гудамжаар явахдаа биедээ бичиг баримт, мөнгө утсаа авч явдаггүй байна. Олон улсын “Хил Хязгааргүй эмч нар” нэртэй сайн дурын эмч нарын байгууллагын ажилтнууд Гондураст ажиллаж, гэмтэж бэртсэн хүмүүст тусалж байна.
Shuum.mn
Shuum.mn