logo
Шоколад хүүхдийн хүнд хөдөлмөрөөр бий болдог

Шоколад хүүхдийн хүнд хөдөлмөрөөр бий болдог

2012/01/24
Бидний дуртай шоколадны кокоа хэрхэн, ямар үнэ цэнээр бэлтгэгддэгийг мэддэггүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Баруун Африкийн компаниуд шоколадны түүхий эд болох кокоаг бэлтгэхдээ хүүхдүүдийг ашигладаг байна. Тэднийг хулгайлж авчирч боолчилдог, тэдэнд ажлын хөлс өгдөггүй аж.  Баруун Африкт орших Зааны Ясан Эрэг улс нь кокоа үйлдвэрлэл, экспортоор дэлхийд тэргүүлдэг. Энэ улсад 100 гаруй мянган хүүхэд хүчээр хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарсан байна. 2001 онд Дэлхийн шоколад үйлдвэрлэгчдийн холбооноос үйлвэрлэгчидэд хандан энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хүүхдийн хүнд хөдөлмөр, хүний наймааг оролцуулахгүй байхыг анхааруулж, энэ төрлийн гэмт хэргийг даруй зогсоохыг шаардсан протокол гаргасан. Дараа нь 2005, 2008, 2010 онуудад шоколадны үйлдвэрлэлд хүүхдийн хөдөлмөрийг ашиглахгүй байхыг дахин анхааруулсан. Гэсэн ч энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн том компаниуд мэдсээр байж, мэдээгүй царайлж, хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөд хүргэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шоколад үйлдвэрлэгчид жилд хэдэн сая доллар олдог. Хүүхдийг хүчээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлэхийн эсрэг олон улсын байгууллага шоколад үйлдвэрлэгчдийг ирэх жилд багтан хүний наймаа, хүүхдийн боолчлолоо зогсоохыг шаардсан. Тэд ч ирэх 8 жилд багтаж хүүхдийн боолчлолыг 70 хувиар бууруулахаа амласан байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш