МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар уулзалтын эхэнд хэлэхдээ, нефть бүтээгдэхүүн, долларын ханш огцом өссөн нь ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж, худалдан авах чадварт хүнд цохилт болж байна. Энэ асуудалтай холбогдуулаад бид 16 хоног хуулийн хүрээнд тэмцэл явуулж жагсаал цуглаан хийж байна. УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага бичиг хүргүүлсэн. Олон удаа шаардлага тавьсны үр дүнд УИХ-ын дарга өнөөдөр биднийг хүлээн авч уулзаж байгаа нь Монголын ард иргэдийн төлөө явж байгаа МҮЭХ-ны удирдлагуудыг хүлээн авч байна гэхээсээ илүү ард иргэдийн нуруун дээр ирээд байгаа энэ хүнд бэрхшээлүүдийг ойлгож, нааштай шийдэх гэж хүлээн авч байна гэж бид үзэж байна. Өнөөдрийн өргөн хэрэглээний барааны зохиомол хөөрөгдөл иргэдэд үнэхээр хүнд тусч байна. Бидний шаардлага танд хүрсэн байгаа. УИХ-аар шийдүүлэх олон асуудлууд байгаа. Иймд энэ асуудалд нааштай шийдвэр гаргах, түмэн олонд тулгараад байгаа бэрхшээлийг даван туулахад УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаж өгөөч гэсэн байр суурьтай байна гэлээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Үйлдвэрчний байгууллага ард түмний эрх ашиг, тэр дундаа ажиллагсдын эрх ашгаа хамгаалан хэлж ярьж, үйл ажиллагаа явуулж байгааг буруу гэж үзэхгүй. Мэргэжлийн байгууллага өөрийн эрхийн хүрээнд ямар нэг улстөржилгүйгээр тавих шаардлагаа зохих журмын дагуу явуулж байна. Тавьж байгаа шаардлага ч зүй ёсны юм. Үнийн гэнэтийн өсөлт ард иргэдэд хүнд цохилт болсон. Энэнээс яаж гарахав гэдгийг тал талаасаа ярилцах ёстой. Та бүхэн УИХ-д хандсан. Хэд хэдэн удаа бичиг ирсэн. Засгийн газарт ч та бүхэн асуудлыг тавьсан байна лээ. Үүнтэй холбогдуулаад нэгдүгээрт, үнийн өсөлтөд зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Та бүхнийг зөв дүгнэлт хийсэн байх гэж бодож байна. Зах зээлийн өөрийнх нь бодит хууль цаана нь үйлчилж байгааг бас бодох нь зүйтэй юм. Та бүхэн янз бүрийн аргаар тэмцэж ярьж, эцэст нь үнийн өсөлт бага багаар буурч байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлэн тал талаасаа хамжиж явуулах хэрэгтэй. Мөн удахгүй цагаан сар болохтой холбогдуулан ард иргэдийн худалдан авах эрэлт ихсэнэ. Иймд тал талаасаа ярилцаж эв зүйгээр асуудлыг зохицуулах нь зүйтэй. Хиймэл субьектив хандлагатай инфляцийн өсөлтийг Монголд явуулах ёсгүй. Саяын үнийн өсөлтийг бодит өсөлт гэж үзэхгүй байгаа. Ийм учраас үүнийг засах ёстой. Засгийн газар дээр үүнийг маш сайн ярих ёстой. УИХ, Засгийн газар, үйлдвэрчин, хувийн эздийн холбоо, компаниуд цөмөөрөө ярилцаж байж субьектив үнийн өсөлтийг зогсоох хэрэгтэй болох нь ойлгомжтой. Тийм учраас Засгийн газартай гурван талт хэлэлцээрийн түвшинд та бүхэн сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй юм. Иймд Засгийн газрын түвшинд ажилла гэдэг чиглэлийг УИХ-аас өгч байна. Яагаад гэвэл бүх механизм тэнд байгаа. Засгийн газрын механизмын зохицуулалтыг УИХ хийхгүй. УИХ бол бодлогын түвшинд ажиллана. Энэ үүднээс Засгийн газарт гурван талт хэлэлцээрийн түвшинд ярилц, үйлдвэрчний эвлэлээс тавьж байгаа шаардлагыг авч үзэх чиглэлийг өгөх болно. Гэхдээ УИХ өөрөөсөө зайлуулах асуудал байхгүй. УИХ мөнгөний бодлого, үнэ ханшны өсөлтийг зах зээлийн харилцаанд тохирсон бодлогын хэмжээнд авч үзнэ. Энэ асуудлаар Монголбанкинд чиглэл өгсөн байгаа. Монголбанк төгрөгийн ханшийг тэгтэл нь унагахгүй байх үүднээс эхний ээлжийн арга хэмжээ авлаа гэдгээ бидэнд мэдэгдсэн. Дараагийн шатанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг УИХ-д бодлогын хувьд цаашид үнэ ханшийн өсөлтийг явуулахгүй байхтай холбогдсон ямар ямар арга хэмжээ авахав гэдгийг тооцож ирүүлэхээр ажиллаж байна. Бид энэ бодлогын арга хэмжээг авна. Мөн намын бүлгүүд дээр энэ асуудлын талаар маш тодорхой ярьсан. Үүнийг нэгдүгээрт улстөржүүлэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ улстөржүүлвэл үнийн өсөлт улам ихсэх талруугаа явна. Иймд энэ асуудлыг УИХ, намын бүлгүүд, Байнгын хороод, Монголбанкны түвшинд ярьж зохицуулалт хийх арга хэмжээг авна.
Эцэст нь та нараас хүсэхэд “пикет”-лэх тэмцлийн хэлбэрийг сонгож ажиллана гэсэн шаардлага тавьж ажиллаж байгаагаа зогсоохыг хүсч байна. Бие биенээ “пикет”-лээд , бие биетэйгээ учраа олохгүй хоосон шаардлага тавьж тулган шаардалт хийгээд үнэ ханшийн өсөлтийг шийдэх боломж муутай. Иймд үйлдвэрчний эвлэлийнхэн Засгийн газартай гурван талт хэлэлцээрийн ширээнд сууж ярилцаад, бодлогын түвшинд шийдэх шаардлагатай асуудлын талаархи саналаа бидэнд нэн даруй хүргүүлээрэй. Та бүхний ирүүлсэн саналыг Эдийн засгийн байнгын хороон дээр авч ярина. Монголчууд эв зүйгээ олж ажиллавал эдийн засгийн бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд ч ач холбогдолтой шүү гэдгийг тэмдэглэн хэлье гэлээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар уулзалтын эцэст хэлэхдээ, УИХ-ын дарга бидний санал, шаардлагад нааштай хандаж байгааг хүндэтгэн үзэж, ажлын хэсэгтэйгээ ярилцаад пикетлэх арга хэмжээгээ зогсоохоор шийдвэрлснээ мэдэгдлээ.