logo
Япон эрчүүд морь харж байхдаа тоглоом тоглоно

Япон эрчүүд морь харж байхдаа тоглоом тоглоно

2012/01/24
Японы Сега компани хамгийн сүүлд Тойлет нэртэй өвөрмөц тоглоом гаргажээ. Энэ тоглоом эрчүүдэд хөнгөнөөр бие засах үедээ тоглох боломжийг олгож байна. Сегагийн ажилтан Хиротака Мачида тоглоомыг хэрхэн бүтээсэн талаар ярьжээ. Тэрээр хэлэхдээ "Бид эрчүүдэд тоглоомыг "удирддаг" зүйл угаасаа байдаг талаар ярилцсан, тиймээс бид тэдгээрийг ашиглан тоглоом бүтээе гэж бодсон" гэсэн байна.
Эрчүүд хөнгөнөөр бие засах үед суултуурын дотор хэсэгт байрлуулсан мэдрэгч шингэний хэмжээ болон хурдыг хэмждэг. Энэ хэмжилтээс шалтгаалаад бие засч байгаа хүн асуултанд хариулахаас эхлээд охидын хормойг сөхөх гэх мэт таван тоглоомын нэгийг тоглодог байна. Тойлет нэртэй тоглоом хямдхан биш юм. Учир нь тоглоомын нэг ширхэг нь 150 мянган иен буюу 2.000 америк долларын үнэтэй аж.  Тоглоомыг ресторан, пабуудад туршиж үзсэний дараа настай хүмүүст илүүтэй таалагдаж байгаа нь батлагджээ.
Одоогоор Тойлет тоглоомыг Японы зарим үйлчилгээний газруудад суурилуулаад байгаа юм. Гэхдээ Сега компанийхан энэ оны сүүл гэхэд тоглоомыг дэлхийн бусад улсуудад гаргахаар ажиллаж байгаагаа хэлсэн байна.
 
Өнгөрөгч 11-р сард Английн иргэн Гордон Максвин гурван жил ажилласны дүнд мөн эрчүүд бие засч байхдаа гараа оролцуулахгүйгээр тоглодог тоглоомыг бүтээснээ зарласан юм.  Түүний тоглоомыг суулгасан ариун цэврийн өрөөнд эрчүүд бие засч байхдаа уулын уруу цанаар гулгаж, оцон шувууг унагаах зэргээр тоглож болохоос гадна асуултанд хариулж болно. Тоглогчийн биеийн хөдөлгөөнийг мэдрэх хэт улаан туяаны гурван мэдрэгчийг суултуурт суулгасан байна.
Гэхдээ энэ нь ариун цэврийн өрөөний зугаа төдий зүйл биш юм. Кэмбрижийн бааранд туршилтаар дөрвөн сар гаруйн хугацаанд тавьсны дараа энэ тоглоом бизнесийн ашиг авчрах боломжтой нь батлагдсан гэдгийг зохион бүтээгч нь хэлжээ. Учир нь энэ тоглоомоор дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчлуулсан компаниудын борлуулалт нэмэгдсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш