Хятадын хот суурин газруудад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд цагаан сараа тэмдэглэхээр хөдөө орон нутгийг зорьцгоож байна. Энэ бол жил бүр болдог хамгийн олон хүний нүсэр шилжилт хөдөлгөөний нэг хэсэг юм. Хятадын төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр 40 гаруй өдрийн хугацаанд давхардсан тоогоор 3.1 тэрбум зорчигчийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь нилээд хүндрэлтэй байдаг аж.
2011 оны сүүлээр гарсан статистик мэдээллээс үзэхэд дундад улсын 1.35 тэрбум хүн амын 51.3 нь хот суурин газруудад амьдарч байна. Ийнхүү Хятадын хүн ам 30 жилийн хугацаанд хурдацтай өссөний дараа хотуудад амьдарч байгаа хүн амын тоо хөдөө орон нутагт оршин сууж байгаа иргэдийн тоог анх удаа давлаа. Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд барилга, оёдлын үйлдвэр болон бусад салбаруудад ажиллаж байгаа хэдий ч тэд тэгш эрх эдэлж чадахгүй байна. Ренмин Их Сургуулийн социологч Жоу Шиаожен ярихдаа "Өнгөрсөн онд хотын хүн ам хөдөө орон нутгийн хүн амаас илүү гарсан, гэвч асуудал байна, өмнө нь Хятадын нийгэм хаалттай байх үед хотын болон хөдөөгийн иргэд гэсэн нийгмийн хоёр бүлэг байсан, гэвч одоо хэдэн зуун сая цагаач ажилчид гэсэн гурав дахь бүлэг байна, тэд хотод амьдардаг хэдий ч байнга оршин суух зөвшөөрөл авч чаддагүй, тиймээс тэд бүгд цагаан сарын үеэр гэртээ харьцгаадаг, хотжих үйл явц дуусаагүй байна" гэжээ.
Хятадын айл өрхийн бүртгэлийн системд тусгагдсанаар хөдөөнөөс хотод шилжин ирсэн иргэд хотын харъяалал авах боломжгүй учраас тэд хотын иргэдтэй адил эрх эдэлж чадахгүй гэсэн үг юм. Харин Хятадын баруун өмнөд хэсэгт орших найман сая хүн амтай Чонжин хотын удирдлагууд хотод гурван жил амьдарсан шилжин ирэгсдийг хотын иргэн болохыг нь зөвшөөрч байгаа юм байна. Хотын даргын хэлж байгаагаар цагаач ажилчдыг ялгаварлан гадуурхах зүйл огт байхгүй, тэд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хүүхдээ сургуульд явуулан бусад нийгмийн халамжийг хүртэж байгаа аж. Гэвч энэ мэт шинэчлэлтийг үндэсний хэмжээнд бодлого болгон хэрэгжүүлээгүй цагт жил бүр цагаан сарын үеэр Хятадын цагаач ажилчдын нүсэр шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байх болно.
Э.АМАР