Баасан гаригт Афганистаны зүүн хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан Францын дөрвөн цэрэг амь үрэгджээ. Үүний дараа Францын албаны хүмүүс Афган дахь цэргийг ажиллагаагаа түр зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэд хугацаанаас өмнө Афганаас цэргээ татаж магадгүй талаар анхааруулжээ. Афганистаны аюулгүйн хүчнээс мэдээлснээр Тагхаб хөндийд нэгэн Афган цэрэг гал нээсний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 17 хүн шархаджээ. Үүнээс өмнө Афганы аюулгүйн хүчний албан хаагч гадны цэргүүдийн аминд хүрсэн тохиолдлууд гарч байсан юм.
Францын ерөнхийлөгч Николас Саркози мэдэгдэхдээ "Бид бол Афганы ард түмний анд нөхөр, бид холбоотон, гэхдээ Афган цэргүүд Франц цэргүүд рүү гал нээх нь байж боломгүй зүйл, хэрэв аюулгүй байдал бүрэн хангагдаагүй бол Франц цэргүүдийг эргүүлэн татах тухай асуудал яригдана" гэжээ.
Генерал Карстен Жакобсон хэлэхдээ "Энэ мэт халдлагын дараа итгэлцлийн асуудал хөндөгддөг, гэхдээ холбоотны хүчний 130.000 цэрэг өдөр бүр Афганы аюулгүйн хүчний 300.000 албан хаагчтай ажиллаж байна, тэд нэг нэгэндээ итгэх ёстой байлдааны нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж байна, тиймээс тэдний хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх хэрэгтэй, мөн хамгийн чухал зүйлүүдийн нэг нь Афганы аюулгүйн хүчинд шинээр элсэгчдэд хяналт тавих" гэжээ.
Барууны холбоотнууд 2001 онд Афганд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш гадны 2.500 гаруй цэрэг амь үрэгдсэн байна. Харин хамгийн сүүлд болсон халдлагын дараа амь үрэгдсэн Франц цэргийн тоо 82 болжээ. Холбоотны хүчин 2014 оны сүүл гэхэд Афганаас бүх цэргээ гаргахаар төлөвлөөд байгаа юм.
Өнгөрөгч пүрэв гаригт Афганы өмнөд хэсэгт нисдэг тэрэгний ослын улмаас гадны зургаан цэрэг амиа алдсан байна.
Э.АМАР